x

Газар хөдөлсөн Ишикава муж дахь цөмийн цахилгаан станцын реакторуудыг унтраажээ

Өчигдөр орон нутгийн цагаар 16:10 минутын орчимд Японы төвийн бүсийн Ишикава мужид 7,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы далайн эргийн дагуух Ишикава, Нигата, Тояама, Яамагата, Хюго зэрэг мужид цунамийн түгшүүр зарлалаа. Одоогоор 2 хүн гэмтсэн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Японы ЗГ байгалийн гамшгийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн бүсэд байрлалтай цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж, сэрэмжлэх үүднээс түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ.

Газар хөдлөлтийн улмаас Ишикава мужийн Важима хотод өчигдөр орон нутгийн цагаар 16:21 минутад 1,2 метрийн өндөр цунами үүссэн бол Тояама хотод 16.23минутын орчимд 80 см-ийн өндөр цунами бүртгэгджээ. Цунами Японы тэнгисийн эрэгт хүрч байгаа юм байна. цунамийн өндөр нэмэгдэж 5метрт хүрч магадгүй, Нигата мужид 3метр орчим өндөр цунами үүсэж болзошгүйг цаг уурын хүрээлэн нь ойр давтамжтайгаар ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Ишикава мужид хэд хэдэн том барилгад цууралт үүсэж, 36мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй байна.

Дээрх газар хөдлөлтийн бүсэд хамаарч байгаа мужуудын далайн эргийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, иргэдийг сонор сэрэмжтэй байж, эргээс холдож, өндөрлөг газар руу нүүн шилжихийг зөвлөсөн байна. Мөн Японы төв болон зүүн бүсийн мужуудад аюулгүй байдлын үүднээс хурдны галт тэрэгний үйлчилгээг түр хугацаанд зогсоожээ. Ишикава мужийн Шика хотод байрлах цөмийн цахилгаан станцын оператор компани цөмийн цахилгаан станц газар хөдлөлтөд өртсөн эсэхийг нягтлан шалгахад ноцтой гэмтэл илрээгүй гэж Японы засгийн газрын ЕНБД Хаяаши мэдэгджээ.

Одоогоор тус станцын хоёр реакторыг хоёуланг нь унтраасан байна. Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, 2011 оны 3-р сард тус улсад хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас олон хүний амь үрэгдэж, цөмийн цахилгаан станцад гамшиг нүүрлэж байсан юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top