x

Санта арми ба дэлхийн улс орнуудын ӨВЛИЙН ӨВГӨД

Хаа нэгэнтээ уламжлалт Зул сар, Шинэ жилийн гол баатрууд өөрийн онцлогыг хадгалан үлдсэн бол зарим нутаг орон даяарчлалын нөлөөнд оржээ.

Өвлийн гол ид шидтэн олон тооны дүр төрх, нэртэй. Хэн нэгэн Санта-клаусаас, нөгөө нэг нь Дед Морозоос, өөр нэгэн нь Зюзигээс... бэлэг, ид шидийг хүлээнэ.

Санта-Клаустай ямар өвгөд өрсөлддөг вэ?

Эгнээндээ!

Зүүн славяны үлгэр домгоор, Дед Мороз нь хүйтний элч юм. Домнолын Морозыг (Мороз гэдэг нь Тэсгэм хүйтэн гэж монгол хэлэнд бууна) ХХ зууны эхээр бэлэг тараадаг, баярын өвөөгийн үүрэгтэй болгожээ.

Хувьсгалын дараа хоригт орсон өвөө 1930-аад онуудад цагаатгагдаад холбоот улс орнууд ба зөвлөлтийн найрамдалт улс орнуудад дүрийг хувилан тарааж эхэлжээ. Олон үндэстэн ястнууд түүнд үндэсний хувцасаа өмсгөж, нэрийг нь өөрсдийн хэлээр дуудах болов. Гэлээ гээд шинэ оны өвгөн эдгээр нутаг оронд нөгөө л нэг Дед Мороз байсан юм.

Монголд гэхэд л цагаан шуу даавуугаар дээлийг нь оёоод хөвөнгөөр эмжээрлэсэн байна. Харин монгол гутал өмсгөж байсангүй тэр үеийн өвлийн гол гутал эсгий гутлыг өмсгөсөн байсан санагдана.

Өвлийн өвгөн ба түүний коллегиуд

 

 

1. Корбобо, Узбекистан
2. Тол Бабай, Удмуртия
3. Аяз Ата, Казахстан
4. Каханд Пап, Армен
5. Товлис Бабуа, Г
үрж
6. Мош Крэчун, Молдав
7. Дед Мороз, Орос

Байраа эзлэх

XV-XVI зуунуудад Хувилгаан Николай зул сарын гол баатар байв. Гэхдээ XVI-XVII зуунуудад Реформац гэх шашин, нийгэм улс төрийн гол хөдөлгөөн гэгээнтнүүд ба хувилгаадыг шүтэхийг хориглосон байв. Хувилгаан Николай өөрийн нэр хүндээ зарим орнуудад алдаагүй юм. Тэр үеэр Европт Зул сарын аавууд гэж нэрлэгдсэн өөр баатрууд үүсчээ.

XVII зуунд Голландын шилжин суурьшигчидтай хамт Хувилгаан Николай (түүнийг нэрлэдэг байсан Синтерклас) Америкт очив. Аажмаар тэр хамбын митрагаа солин өөр малгайтай болоод Санта болон хувирчээ. ХХ зуунд түүний дүр нь Европт нөлөөлөн өвлийн өвгөд нь Санта-Клаус болжээ.

Хувилгаан Николайгаас Санта-Клаус хүртэл

8. Гэгээн Николай, Мирликийский
9. Вайнахтсман, Герман
10. Пер Ноэль, Франц
11. Фазер Кристмас,
Их Британи
12. Синтерклас, Бельги, Люксембург, Нидерланд
13. Санта-Клаус,
АНУ
14. Санта-Клаус

Довтолгоонд орсон нь

Санта-Клаус нь даяарчлалын нэг бэлгэдэл байж болох юм. Олон орнуудад шинэ оны ба зул сарын үлгэрийн дүрүүд ихэнх тохиолдолд өөрийн уламжлалт нэрээ авч үлдсэн бол харин гадаад төрх нь америкжиж голчлон Санта-Клаусын төрхийг санагдуулдаг.

Уламжлалт үндэсний дүрүүд

15. Агиос Василис, Грек

16. Паккайне, Карелия
17. Шэн Дань Лаожэнь, Хятад

18. Эхээ Дьыл, Якут
19. Оленцеро, Франц
, Испанийн баскийн бүс
20. Юльтомтен, Швед
21. Дади на Ноллаг, Ирланд
22. Зюзя, Белорус
ь
23. Бифана, Итали
24. Ежишек, Чех, Ежишко, Словак
25. Саган Убугун, Бурят
26. Гаспар, Бальтасар
ба Мельчор, Мексик, Аргентина
27. Йоуласвейдн, Исланд
28. Йыулувана, Эстони
29. Ямал Ири, Ямало-Ненецкий
н тойрог
30. Өвлийн өвгөн, Монгол
31. Йоулупукки, Финляндия
32. Шёогацу, Япон

Хамгаалалтад орсон нь

Зул сарын өвгөдийн дүрийг ерөнхийлөх нь олон орнуудад эсэргүүцэлтэй тулгарч байна. Зарим нь жинхэнэ Николайн дүрийг илүүд үзэж, америкийн бүдүүн хөгжөөнтэй өвгөний эсрэг. Нөгөө нэг хэсэг нь өөрийн онцгой баатартай байхыг хүснэ.

Жишээлбэл, Нидерландад уламжлалт Керстман нь Зул сарын өмнө бэлэг тараана. Австрид Санта биш Кристкинд (эхлээд нялх Христийн дүр бэлэг тараадаг байсан бол одоо түүний дүрийг хөвгүүн биш цайвар шар үстэй охин гүйцэтгэнэ).

Мексикт хүүхдүүд гурван хааныг хүлээнэ. Заримдаа үндэсний соёлыг авч үлдэх гээд эртний шашины уламжлалаас хол баатруудыг тухайлбал, одой нарыг  бэлэг тараахад ашигладаг. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top