x

Англи, Америкчуудын Йеменд хийсэн цохилт шинэ дайнд үүсгэх үү?

АНУ ба Их Британийн зэвсэгт хүчин Йемений "Ансар Алла" хөдөлгөөн (хуситууд) худалдааны хөлөг онгоцнуудад халдаж байгаагийн улмаас  өнгөрсөн баасан гаригийн  шөнөөс эхлэн  хуситуудын байгууламжид  цохилт өгч эхлэв.

Энэ нь шинэ дайнд хүргэх үү?

АНУ ямар байгууламжуудад довтлов

  • АНУ-ын Төв командлалын Нисэх хүчний командлагч Алекс Гринкевич самуун дэгдээгчдийн Йемен дэх 60 гаруй байгууламжид нисэх хүчин цохилт өглөө гэж мэдээлэв.
  • Reuters агентлаг мэдээлэхдээ эхний цохилтын үеэр, "Ансар Алла" хуситуудын хяналтад байдаг Улаан тэнгисийн эрэг дэх Ходейда боомт хотод хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож байжээ. Мөн Саад, Сан хотуудад дэлбэрэлт цуурайтав.
  • Sky News Arabia мэдээлснээр Йемений арваад үйлдвэрлэлийн төв, зэвсгийн агуулах довтолгоонд өртжээ
  • The New York Times сонин дамжуулснаар, зэвсгийн агуулах, пуужин, дрон хөөргөх байгууламжийг оруулсан 60 байд цохилтыг 150 гаруй өндөр тусгалын зэвсгээр хийсний явцад хуситуудын довтолгооны хүчин чадлын зөвхөн 20-30 хувийг устгасан гэжээ.
  • Цохилтыг сөнөөгч онгоцнууд, Улаан тэнгист байгаа "Огайо" ангиллын USS Florida (Флорида) цөмийн шумбагч онгоцноос Tomahawk далавчит пуужингаар хийсэн байна. Америк, британийн цэргийнхэн хөлөг онгоцнуудаас далавчит пуужин харвасан гэж NBC News мэдээлэв.
  • Хуситууд арваннэгдүгээр сараас хойш 20 гаруй худалдааны хөлөгт халдсан гэж АНУ мэдээлжээ.

АНУ-ын мэдэгдэл

  • "Ансар Аллах" хөдөлгөөний 15 байгууламжийн 60 байд цохилт хийснээ АНУ-ын Нисэх хүчин мэдэгдлээ. Мэдэгдэлд цохилтыг өгөхөд Австрали, Бахрейн, Канад, Нидерландын дэмжлэгтэйгээр Их Британийн хамт ажилласан гэжээ. Өгч буй цохилтуудад "бүх Ойрхи Дорнодын эвслийн хөлөг онгоцнууд ба нисэх хүчин оролцож байгаа" гэлээ.

Их Британийн мэдэгдэл

  • Йемений нутаг дэвсгэрт цохилт өгөхөд олон улсын эрх зүйг барьсан гэж Лондон үзэж байна. Зэвсэгт халдлагаас хамгаалахын тулд хүч хэрэглэсэн нь зайлшгүй шаардлага гэж тэд хэлж байна.
  • Их Британийн Тэнгисийн цэргийн хүчин Улаан тэнгист эргүүл хийж буйг бас мэдэгдлээ.
  • Их Британи хуситуудын байрлалд шинэ цохилт өгөхгүй гэж ерөнхий сайдын төлөөлөгч мэдэгдлээ.

Хуситууд цохилтод хэрхэн хандав

  • "Ансар Аллах" хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Мухаммед Абдель Салям мэдэгдэхдээ, хэдийгээр АНУ, Их Британийн түрэмгийлэл хийгдэж байгаа ч Израильтай холбоотой  улс орны хөлөг онгоцнуудад довтолгооноо үргэлжлүүлнэ гэлээ.
  • Улаан тэнгист хөлөг онгоцнуудын хөдөлгөөний зам аюулд байгаагүй харин Йемен Газын зурвасын палестинчуудыг дэмжиж байгааг тэр хэлжээ. Мөн тэрээр цохилтыг зөвхөн АНУ, Их Британи хоёр хийсэн өөр ямар нэгэн эвсэл байхгүй гэжээ.
  • Хөдөлгөөний цэргийн төлөөлөгч Яхья Сариа тодотгосноор, АНУ, Их Британий хоёр 73 цохилт хийсэнд таван хусит амь үрэгдэж, зургаа нь шархадсан байв. Хөдөлгөөнд энэ довтолгоон “материал, стратегийн ямар ч хохирол үзүүлж чадаагүй” тэр хэлээд түрэмгийллийг зүгээр өнгөрөөхгүй гэв.

Энэ довтолгооныг шинэ дайн гэж үзэж болох уу

  • АНУ, Их Британи хоёрын довтолгоог Йемений эсрэг дайн гэхгүй нь ойлгомжтой. Цохилт нь хуситуудынх гэхээс Ираны байгууламжуудад  өгч байгаа довтолгоон юм.
  • Йемений хуситууд бол субъект биш. Тэд Ираны сонирхлыг явуулагч гар хөл нь юм. Тиймээс ч энэ цохилтоор Ираны цаашид юу хийхийг харж буй хэрэг юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.152)
    АНУ дайн өдөөгч шүү
    2024 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    америкийн сүйрэл ирж байгаа тун удахгүй
    2024 оны 01 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top