x

Киргизын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр (2024.02.27) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Ата Бейит” дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Уулзалтын эхэнд тус улсын Парламентын дарга Н.Шакиев хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай хоёр улс түүх, өв соёлын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд юм. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа харилцан хуваалцаж, цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлон тэмдэглэв. 

Тэрбээр, өнгөрсөн жил манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан онцлох үйл явдлууд болж өнгөрсөн. Тодруулбал, Киргиз Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай чухал түншийн нэг болохыг нотолж, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Киргиз Улсад хийсэн ажлын айлчлал юм. Эдгээр айлчлалууд нь манай хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлж, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон хэмээн дурдлаа. Түүнчлэн дээрх айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг 2023 онд нээсэн нь манай хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлж буйг тэмдэглэхэд таатай байна хэмээгээд, цаашид хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев, Бүс нутаг хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн улс төр, эдийн засаг соёл, хүмүүнлэг болоод иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжиж байгаа энэ цаг үед Парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа Улаанбаатар-Бишкек чиглэлийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг сэргээх, аялал жуулчлалын тур операторуудын хэлхээ холбоог тогтоож иргэдийн саадгүй зорчих урсгалыг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал хэмээн онцлов.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалт хэлэлцээний үеэр талууд хоёр улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалахын зэрэгцээ, Байнгын хороод, Парламентын бүлэг, Тамгын газрын түвшинд харилцан айлчлах, ажил хэрэгч уулзалтыг идэвхжүүлж, санаачилгатай ажиллах талаар хэлэлцэж санал нэгдлээ.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үүгээр талууд хоёр улсын парламент хоорондын зөвөлгөөний байнгын механизмыг байгуулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Хэлэлцээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн гишүүн Т.Аубакир, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анадбазар, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, Т.Энхтүвшин, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Улсын Их Хурлын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, Бүгд Найрамдах Киргиз Улсын талаас Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев, Жогоржу Кенешийн орлогч дарга Н.Азыгалиев, Жогоржу Кенеш дэх Киргиз-Монголын найрамдалын бүлгийн ахлагч У.Бакасов, Жогоржу Кенешийн гишүүн А.Турсунбаев, А.Маткеримов, Б.Түлөбаев, Б.Чойбеков, Т.Сарыбашев, Б.Тентитев, А.Надыров нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top