x

ОХУ-ыг санхүүгийн хувьд дэмждэг гуравдагч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авна

Цахимаар болсон G7-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Фумио Кишида “Япон улс Украинд ОХУ-аас явуулж буй дайн үргэлжилж байгаатай холбогдуулан Оросын иргэд, байгууллагуудад нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. 

“NHK World” сувгийн мэдээгээр энэ тухай "Японы ерөнхий сайд тулалдааны талбарт байдал хүндэрч, байлдааны ажиллагаа сунжирч байгаа тул одоо ардчиллыг дэмжигчид Украинтай эв нэгдлээ илэрхийлэх цаг болоод байна. Иймээс Украиныг дэмжих асуудал энэ онд түүний кабинетийн тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байх болно" гэж хэлсэн хэмээн мэдээлэв.

Онлайн уулзалтын эхнээс G7-ын удирдагчид Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн илтгэлийг сонсож, санал солилцсон байна. Энэхүү уулзалтын дараа G7-ийн удирдагчид мэдэгдэл гаргаж “Бид Украины ард түмний ирээдүйн төлөөх тэмцэлд ялалтыг нь баталгаажуулж, иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтооход тусалж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ.

Тэд ОХУ-ын орлогыг, тэр дундаа эрчим хүчний худалдаанаас олж буй орлогыг бууруулах арга хэмжээ авах, мөн ОХУ-ыг санхүүгийн хувьд дэмждэг гуравдагч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж амласан байна.

ОХУ Украинд өргөн хэмжээний дайн эхлүүлсний хоёр жилийн ойг тохиолдуулан Европын Холбоо, АНУ, Их Британи Оросын эсрэг нэмэлт арга хэмжээ аваад байгаа бөгөөд Япон улс ч ийм арга хэмжээ авна гэдгээ ийнхүү нийтэд ил тод мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top