x

Европын холбоо Палестины дүрвэгсэд хариуцсан НҮБ-ын агентлагт санхүүжилтээ үргэлжлүүлэн олгоно

Европын холбоо Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусламжийн агентлагт өгдөг санхүүжилтээ үргэлжлүүлэн олгохоор болсон байна.

Европын холбоо НҮБ-ын агентлаг засаглалыг бэхжүүлж, дотоод шалгалтаа сайжруулахаар тохиролцсоны дараа ийм шийдвэр гаргажээ. Энэ онд Европын холбоо Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусламжийн агентлагт 88 сая ам.долларын санхүүжилт оруулахаар төлөвлөсөн байна. Хоёр талын тохиролцооны дагуу Европын холбоо ирэх долоо хоногт НҮБ-ын тусламжийн агентлагт 50 сая евро буюу 54 сая ам.долларын санхжүүжилт олгоно гэж албан тушаалтан нь мэдэгджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард "Хамас" бүлэглэлийн Израил руу хийсэн дайралтад НҮБ-ын тусламжийн агентлагийн зарим ажилтан оролцсон гэх үндэслэлээр Европын холбоо хойшид ямархуу бодлоготой ажиллах талаар тодорхой байр суурь хэлээгүй байгаа. Гэхдээ НҮБ-тай яриа хэлэлцээ хийж, санхүүжилтээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Европын холбоо "Улаан загалмайн нийгэмлэг", "Улаан хавирган сар" зэрэг олон улсын байгууллагуудаар дамжуулан палестинчуудыг дэмжихэд 73 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Европын холбооны комиссар энэ алхам нь палестинчуудад үзүүлэх тулсамжийг төрөлжүүлэх зорилготой гэж сошиал сувгаараа дамжуулж мэдэгдсэн байна.

Дайны хөлд нэрвэгдсэн Газын зурваст өлсгөлөн, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ-ын тусламжийн агентлагууд анхааруулсаар байгаа юм. Газын зурвасын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр өнгөрсөн пүрэв гаригт Израилын цэргүүд тусламжийн ачааны машинаас хоол хүнс, ус авахаар хүлээж байсан хүмүүс рүү гал нээснээс 100 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн байна.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель "Израилын армийн энэ үйлдэлд үнэхээр цочирдож байна. Энэ хэрэг дээр нэн даруй бие даасан мөрдөн шалгалт явуулах нь зүйтэй" гэж уриалжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top