x

Хубилай хаан бурханы шашинтай ч бусад шашинд нээлттэй байв

1279 онд Гуанжоугийн дэргэд болсон хоёр хоногийн тэнгисийн тулалдаанаар Монголчууд Хятадын усан флотыг бут ниргэв. Үүгээр 1211 онд Чингис хааны эхлүүлсэн Хятадыг эзлэх Монголчуудын байлдан дагуулалт төгсчээ. Хятадын өмнөд Сун улсыг байлдан дагуулах ажиллагааг 1260 оноос эхлүүлэн Хубилай хаан удирдсан билээ.  

1260 онд Хубилай Их хуралдайгаар хаан ширээнд сонгогдож 1271 онд Юань гүрнийг байгуулав. 1260-аад оноос эхэлсэн тулалдаанууд 1265 онд Сычуань мужийн Даиюуд томоохон тулаанд хүргэв. Монголын цэрэг Сүн улсын газрын болон тэнгисийн хүчийг буулгаж авч, 100 гаруй хөлөг онгоцыг олзлов.

Хятадууд галт зэвсэгийг хамгаалалтандаа ашиглаж байлаа. Гуанжоугийн дэргэдэх тулалдаанд Монголчууд Сунийн флотыг бүрэн сөнөөж хажуугаар нь амьд хүчнийх нь ихэнхийг устгасан байна. 960 оноос хойшхи Сунийн овгийн захиргааны сүүлчийн эзэн хаан найман настай Жао Бинийг ялагдах нь тодорхой болсоныг мэдсэн адмирал нь тэврээд далайд үсэрсэн гэдэг. Хятад ингээд 1280 онд Юанийн эзэнт улсыг үүсгэсэн Монголчуудын захиргаанд 90 жилээр орлоо. Гэвч хуучин сайд, эзэн хааны жанжин Зянь-Шижи хааны ах 9 настай Жиао-Ши, 7 настай Жиао-Бинг нарыг дагуулан зугтаж Хятадын урд захын нутгуудад 3 жил тэмцэлдэв. Эсэргүүцсэн Хятадын армийг Монгол Юаны арми 1279 онд Гуандун мужид бүрмөсөн даржээ.

1261-1266 онуудад Даду буюу Ханбалих хэмээх шинэ нийслэлийг барих гүйцэтгэл ажил явагджээ. Хотын ерөнхий зураг төсөл, барилгын ажлыг мусульман инженер хийсэн юм. 1271 онд Их хаан Да Юань (大元) гэж улсын нэр өгөв. Энэ нь "иш үндэс" гэсэн утгатай үг билээ. Ингээд 1272 онд Ханбалиг нийслэлтэй Монголын Юан хэмээх их гүрэн бий болжээ.

Хятад дахь худалдааны бүх замыг аюулгүй болгож нийслэлээс Түвд рүү шууд орох замыг байгуулсан байна. Их сувгыг шинээр засварласан нь олон улсын худалдааг эрс нэмэгдүүлсэн байжээ. Мөн хааны дэмжлэгтэйгээр Перс, дундад азиас эрдэмтэд, эмч оточ нар ирэх болсон байна.

1260 онд цаасан мөнгө гүйлгээнд оруулжээ. Эхэндээ их амжилттай явагдаж байсан боловч инфляци өсчээ. Мөн хятадын шаазан урлал, шилэн хөвөн зэргийн худалдаа, технологи бусад улс оронд Юаны үед маш их тархсан юм. Хубилай хаан өтгөс буурал, ядуусыг энэрэх, хотыг цэцэрлэгжүүлэх, галд автсан мужид хоол хүнс нийлүүлэх ажлыг санаачилаж өөрийн биеэр гардан хийж байсан гэдэг.

Монголчуудын хуулиар заасан эрх өндөр байв. Тухайлбал, монгол хүнийг хятад хүн зодож эс болно, харин хариугаа авахаар монгол хүн түүнийг хороож ч болно гэх мэт. Энэ мэт зарим зүйл нь дарлагдаж буй иргэдийн дургуйцлийг хүргэсэн байж болзошгүй. Гэвч хүнд ялтнуудыг нөхцөл байдлыг харгалзаж өршөөх, тэр бүр цаазыг урьтал болгодоггүй гээд олон дэвшил байсан юм.

Юаны үед өвөрмөцөөр хөгжсөн хятадын ши янгу, яруу найраг, урлаг нь одоо ч бидний анхаарлыг татдаг билээ.

Хубилай бурханы шашинтай байсан боловч бусад шашинд нээлттэй байв. Энэ бол монгол хаадын уламжлалт бодлого юм. Харин тэрээр бумбын шашинд дайсагнасан үйлдэл гаргаж байсан нь бий. Хожим юаны хаадын үед ромын папын төлөөлөгч суудаг байв. Буддын шашин төрийн шашины хэмжээнд хүрсэнээр Пагва тэргүүтэй лам нар улс төрд нөлөө бүхий болсон аж. Хубилай хаан түүгээр дөрвөлжин бичиг зохиолгож байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top