x

Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэг өөр дээрээ авчээ

Москва хотын зах дахь "Крокус Сити Хол" хэмээх соёл урлагийн төвд баасан гаригийн орой өөрсдийгөө өнгөлөн далдалсан зэвсэгтэй этгээдүүд гал нээснээс 60 гаруй хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан тухай өнөөдөр өглөө мэдээлсэн.

ОХУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр 60 гаруй хүний амь үрэгдэж, 145 хүн шархадсан нь тогтоогдоод байна. Мөн шархадсан 60 хүний биеийн байдал ноцтой байна гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ. Гэрчүүд болсон явдлыг нэрээ нууцлан ярьж байна.

2004 оноос хойших хамгийн том аллага гэгдэж буй энэ хэргийг тус улс "цуст террорист" халдлага гэж нэрлээд, халдлагад калашников буу ашигласан болохыг гэрэл зургаар үзүүлжээ. "Исламын улс" бүлэг энэхүү халдлагын хариуцлагыг хүлээсэн гэж уг зэвсэгт бүлгийн мэдлийн "Амак" агентлаг "Телеграмм" сүлжээнд бичсэн байна.

Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдлага үйлдсэн гэх хоёр хүний цагаан өнгийн машинтай зургийг нийтэлжээ. Тус улсын нисэх буудал, тээврийн төвүүд, нийслэл даяар аюулгүй байдлын хяналт чангарсан байна.

Гэвч халдлага үйлдэгчид хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. Учир нь халдлагын үеэр концертын төвд гал гарч, гал сөнөөгчид унтраах гэж ажиллах зуурт шуурхай албаныхан дээврийн хэсэг нь нурсан уг төвөөс хүмүүсийг гаргах шаардлагатай болжээ.

Харин "Исламын улс" бүлэг, гишүүд нь Москва хотын захад довтолж, олон зуун хүнийг цааш нь харуулж, шархдуулсан гээд тэд бааз руугаа аюулгүй ухрахаас өмнө тухайн газарт их хэмжээний сүйрэл учруулсан гэж  мэдэгдсэн байна.

Америкийн талаас ч мөн энэ халдлагад исламын зэвсэгт бүлэг буруутай гэж батлан мэдээлсэн байна. Тус улсын Москва дахь Элчин сайдын яам Кремлиэс 20 орчим км-ын зайтай болсон энэ халдлагын талаар хоёр долоо хоногийн өмнө анхааруулж байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top