x

АНУ-ын сенат засгийн газраа санхүүжүүлэх 1,2 их наяд ам.долларын төсөв баталлаа

АНУ-ын сенатын танхим энэ санхүүгийн жилд засгийн газраа санхүүжүүлэх 1,2 их наяд ам.долларын төсвийн төслийг баталлаа.

Ингэснээр АНУ-ын засгийн газрын агентлагууд ирэх 9-р сарын сүүл хүртэл санхүүжилтээ авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Одоо энэ төсвийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден гарын үсэг зурах ёстой.

Сенатын танхим засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоохгүйн тулд шөнө дунд дуусах байсан эцсийн хугацаанаас өмнө амжиж төсвийн тухай төслийг 74:24 гээн саналаар дэмжсэн байна. Энэхүү төсвийн багцаар Батлан хамгаалах, дотоодын аюулгүй байдал, сангийн яам зэрэг төрийн гол яамдыг ирэх 9-р сарын 30-н хүртэл санхүүжүүлэх юм. Хэрвээ энэ төсвийг амжиж батлаагүй бол өнөөдрөөс эхлээд АНУ-ын яамдын дөрөвний гурав нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх төсөвгүй болж, үйл ажиллагаа нь түр зогсох байсан. Үүнээс өмнөх зургаан сарын хугацаанд АНУ-ын засгийн газар түр санхүүжилтийн тухай хуулийн хүрээнд төсвөө авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. Бүгд найрамдах намынхан болон Ардчилсан намынхан төсвийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал зөрөлдөж, Бүгд найрамдах нам олонхын суудалтай Төлөөлөгчдийн танхим Украин, Тайвань, Израилд цэргийн тусламж үзүүлэх тухай Сенатын баталсан тусдаа хуулийн төслийг үл ойшоож байгаагаас АНУ засгийн газраа санхүүжүүлэх төсвийн хуулиа баталж чадахгүй байгаа юм.

Бүгд найрамдах намын хатуу чиг шугам баримтлагчид уг хуулийн төслийг хэтэрхий үнэтэй өндөр дүнтэй, инфляц хөөргөдөх эрсдэлтэй гэж үзэж байгаагаас гадна өөрсдийн шаардсан хилийн аюулгүй байдлын заалтуудыг тусгасангүй гэсэн үүднээс нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top