x

Л.Энх-Амгалан: Үе тэнгийн дээрэлхэлт мэргэжлийн боловсролын байгууллагад маш хүнд байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хэлэлцүүлгийн гол сэдэв болооод байгаа боловсролын байгууллага дахь гарсан дээрэлхэлтийн талаар хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа СУИС-д үүсээд буй нөхцөл байдал нь гэмт хэргийн чанартай болж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, БШУ-ын сайдаас хариулт хүссэн байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

-Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодруулах зүйл байна. Сүүлийн үед СУИС-д маш олон ноцтой зөрчил илэрлээ. Үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалт, хүний эрхийн зөрчил хэтрээд сүүлийн үед бүр гэмт хэргийн шинжтэй боллоо.

Уг асуудал өчигдөрхөн болсон зүйл биш. Олон жилийн өмнө иймэрхүү асуудал байсан гэж сонслоо. Та сайд болсноосоо хойш энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг тодруулъя. Хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшил, ёсзүйн асуудал гэдэг тухайн айл гэрийн хүмүүжлээс шалтгаална. Нөгөө талаар энэ бол нийгмийн толь гэж хэлэхэд буруудахгүй. Төрийн зүгээс зөв бодлого явуулж байж зөв иргэн төлөвшүүлнэ. 

Энэ Засгийн газарт залуучууд руугаа чиглэсэн хөтөлбөр оруулаад ирэхээр хасчихдаг. Байшин барих эсвэл хөшөө дурсгал босгох л төсөл орж ирдэг. Үүний хор нөлөө нь ингэж илэрч байна. Энэ тал дээр улс төржөөд байх юм алга. Төрийн бодлого ямар байна, залуучууд тийм л болдог. Бид нар үнэт зүйлийнхээ дарааллыг мэдэхээ больчихсон. Хамгийн чухал зүйл бол монгол хүүхэд залуус, гэр бүл. Гэтэл үүнд ерөөсөө хөрөнгө гаргадаггүй.

Би таны танилцуулсан судалгааны дагуу 2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд сургууль орчмын гадуурхалтын талаар асуулт тавьсан. Энэ талаар хийсэн судалгаагаар гадуурхалт маш их байгааг харуулсан учраас Баянгол дүүрэгтээ багш, нийгмийн ажилтнуудтай уулзаж тодорхой арга хэмжээг авсан юм.

Тэр үеэс хойш нөхцөл байдал сайжраагүй тул чуулган дээр асуулга тавья. Иймэрхүү асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ямар ажил хийсэн бэ, оюутан сурагчдын хүмүүжил, зан төлөвт нөлөөлөх, хууль эрхзүйн мэдлэг олгох талаар сайдын зүгээс ямар ажил хийсэн бэ, таны хийсэн судалгаагаар зөвхөн нэг сургуульд гэлтгүй өөр олон сургуульд ч иймэрхүү асуудал байгааг харуулсан. Энэ талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтэй байна.

Сайд Л.Энх-Амгалан: 

-Үе тэнгийнхний дээрэлхэлт гэдэг асуудлаар өмнө нь ингэж дуугарч байсныг санахгүй байна. Сүүлийн хоёр жилд манай Засгийн газраас шүгэл үлээж боловсролын салбарт нүүрлээд буй аюул бол үе тэнгийнхний дээрэлхэлт гэдгийг судалж, гаргаж ирсэн. Ард түмнээсээ юуг нь нуух вэ дээ. Бид 1990 оноос хойш хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан улс. Гэхдээ энэ нийгэмдээ тохирсон боловсролын системээ бид бүрдүүлж чадаагүй.

"Бага, дунд боловсролын цөм хөтөлбөр"-ийн үнэлгээгээр сурагчдын суурь мэдлэг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс цаашид хүүхдүүдэд дан ганц академик чадвар эзэмшүүлэх бус мэдлэг чадвар, төлөвшилт гэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Боловсролын салбарт хийгдэх зургаан шинэчлэлийн нэг нь сургалтын хөтөлбөрийг илүү төгөлдөржүүлэхэд оршиж буй. 

Ямар нэг асуудал гарахаар гал унтраах маягаар хандаж болохгүй. Тогтолцооны шинэчлэл хийж байж үр дүн гарах ёстой. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуулиуд сэтгэлзүйчтэй боллоо. Төрийн өмчийн 760 гаруй сургууль байгаагаас одоогийн байдлаар гурван сургууль тутмын хоёр нь сэтгэлзүйчтэй болсон. Ирэх есдүгээр сарын 1-нд гэхэд бүх сургуулийг сэтгэлзүйчтэй болгохоор зорьж байна. 

Үе тэнгийн дээрэлхэлт нь мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад маш хүнд байна. Иймд сэтгэл зүрхний боловсрол олгох хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн боловсролын сургуулиудад хэрэгжүүлээд үр дүн гарсан. Ахлах сургуулийн хүүхдүүдэд ч хэрэгжүүлсэн. Үр дүнгээ өгсөн. Цаашлаад зөвхөн их дээд сургууль, ахлах сургууль гэлтгүй цэцэрлэгийн наснаас нь эхлээд энэ талын боловсрол олгож эхлэх хөтөлбөрийн шинэчлэл хийхээр орон даяар хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна. 

Бидний мэдэж байгаа тохиолдол нь л энэ. Мэдэхгүй тохиолдол асар их бий" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top