x

Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ

2024 оны зуны Олимпын наадам эхлэхээс яг 100 хоногийн өмнө Парис хотын цагдаа нар хотын захын Витри-сюр-Сейн дүүргээс олон тооны цагаач иргэдийг албадан гаргаж эхэлснийг Deutsche Welle  мэдээлжээ

Нэгэн автобусны компанийн ашиглалтаас гарсан байран дахь түр хуаранд 450 орчим цагаач амьдарч байсны дийлэнх нь залуу эрчүүд байв. Мөн бага насны хүүхдүүдтэй эхчүүд ч байжээ. 

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, тэнд байсан цагаачдын ихэнх нь бичиг баримттай байсан бөгөөд нийтийн түрээсийн байранд орохоор хүлээж байжээ.

Ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох Олимпоос өмнө хотыг “цэвэрлэх” ажиллагааны явцад хөөгдөж буй хүмүүс орон сууцны тусламж авч чадахгүй байх вий гэдэгт санаа зовж байгаагаа тусламжийн байгууллагууд илэрхийлжээ.

“Албадан гаргаж буй цагаачдын бүлэг нь Францад хамгийн томд тооцогдож байна. Олимпоос шалтгаалан нэг жилийн дотор эндхийн оршин суугчдын тоо хоёр дахин ихэссэн. Өнгөрсөн жил холбогдох албаныхан Олимпын тосгоны ойролцоо амьдардаг цагаачдыг нүүлгэн шилжүүлсний улмаас олон хүн энд ирсэн” гэж “Медецинс ду Монде” хүмүүнлэгийн байгууллагын ажилтан Пол Алаузи ярилаа.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хэд хоног үргэлжилнэ гэж эрх баригчид мэдэгджээ. Лхагва гарагт 300 орчим хүнийг дээр дурдсан дүүргээс албадан гаргасан бол 150 хүн өмнөх шөнө нь тэндээс явсан байжээ. Хөөгдсөн хүмүүсийн ихэнхийг Францын бусад хотод хүргэхээр автобусанд суулгасан байна. Энэхүү ажиллагаа нь сургуулийн насны хүүхдүүдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлнө хэмээн санаа зовниж байгаагаа зарим байгууллага илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top