x

Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес эхнэр Бегонья Гомезынх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг үл харгалзан албан тушаалдаа үлдэхээр төлөвлөж байгаагаа даваа гаригт мэдэгджээ.

Испанийн шүүх Ерөнхий сайдын эхнэр Бегонья Гомезыг авлигын хэргээр шалгаж эхэлсний дараа Ерөнхий сайд Педро Санчес "эхнэрийнхээ нэр төрийг хамгаалж, шүүхийн байгууллагатай хамтран ажиллана" гэдгээ мэдэгдээд хэрэг явдал шийдвэрлэгдэх хүртэл үүрэгт ажлаас түдгэлзэж буйгаа мэдэгдсэн билээ. Гэвч үүнээс хойш тав хоногийн дараа Ерөнхий сайд “Би Испанийн Засгийн газрын тэргүүний албыг үргэлжлүүлэн хашихаар шийдсэн” хэмээн мэдэгдэл хийжээ. Мөн өөрийнх нь болон эхнэрийн эсрэг кампанит ажил явуулж байгаа нь ноцтой хэдий ч энэ нь хамгийн чухал зүйл биш юм гэсэн байна. Ерөнхий сайдын хэлснээр, олон нийтийн болон өөрийн намынх нь дэмжлэг түүнийг шийдвэрээ гаргахад тусалжээ. 

Төрийн албан тушаал хашдаггүй Б.Гомезыг Манос Лимпиас /Цэвэр гар/ гэх хэт барууны байгууллагын хүсэлтийн дагуу авлигын хэргээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Ерөнхий сайд эхнэрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэнд сөрөг хүчнийг тэргүүлэгч барууны төвч үзэлт Ардын нам болон хэт барууны үзэлт Vox намтай улс төрийн холбоотой цахим мэдээллийн сайтуудыг буруутгажээ.

Испанийн Ерөнхий сайдын албыг 2018 оноос хойш хашиж байгаа 52 настай П.Санчес өнгөрсөн 11 дүгээр сард дахин томилогдсон юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мадрид болон бусад хотуудад олон мянган хүн П.Санчесыг албан тушаалдаа үлдэхийг дэмжиж жагссан байна. Жагсагчид “Санчес, үргэлжлүүл”, “Бүү бууж өг” гэх зэрэг бичигтэй уриа лоозон барьсан байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top