x

Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв

Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин шинээр татвар ногдуулахаар төлөвлөж буй Америкийн одоогийн засаг захиргаа нь өмнөх засаг захиргааны алдааг давтан үйлдсээр байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лин Цян өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “1974 онд батлагдсан Худалдааны тухай хуулийн 301-р зүйлийг үндэслэн АНУ-ын өмнөх засгийн газар Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд татвар тогтоосон нь хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцаанд ноцтой саад учруулсан” гэдгийг дурдаад “АНУ өөрийн буруутай үйлдлийг засаж залруулаагүй төдийгүй эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлсээр байна.

Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг жинхэнэ ёсоор сахин мөрдөж, шинээр татвар ногдуулах нь бүү хэл өмнө нь ногдуулсан бүх төрлийн татвараа цуцлахыг бид АНУ-д хандан уриалж байна” гэжээ.  

Хятадаас нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд ногдуулах татварын хэмжээг 3 дахин нэмэгдүүлнэ гэдгээ өнгөрсөн 4 дүгээр сард Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэж байсан юм. Тэрбээр ойрын үед цахилгаан автомашин зэрэг Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна гэдгээ мэдэгдэхээр төлөвлөж байгаа ажээ.

Өмнөх Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Хятадаас нийлүүлдэг 370 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдсэн билээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top