x

ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир  Путин

Оросын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараа Путин хамгийн түрүүнд Ерөнхий сайдад Михаил Мишустиныг улиран дэвшүүлээд Төрийн думаар батлуулав. Баасан гаригт түүнийг Төрийн дум нь баталсны дараа Ерөнхийлөгчийн зарлигаар Мишустин Ерөнхий сайдаар томилогдсон ба түүнд 10 орлогчтой байхаар заагдсаны дагуу танхмаа бүрдүүлэх ажилдаа оров.

Өөрийн орлогчид ба холбооны сайд нарт нэр дэвшигчдийг Путинтэй урьдчилан яриад хүчний болон ГХЯ-ны сайд нараас бусад нэр дэвшигчдийн жагсаалтыг Төрийн думд өргөн барив.  Нэр дэвшигчдийн талаар Думын хороод авч хэлэлцээд  дэмжиж, хурлаар батлахад бэлэн болов. Лхагва гариг гэхэд шинэ танхим эхний хуралдаанаа хийх бололтой. Яамд тусгай газруудын тоо өмнөхийн адил 21. Думын баталсан  сайд дарга нарыг Ерөнхийлөгч  заавал томилох ёстой.

Аж үйлдвэр, худалдаа хариуцсан дэд ерөнхий сайд 55 настай Денис Мантуров нэгдүгээр дэд ерөнхий сайдын тушаалд 65 настай Андрей Белоусовыг сольж байна.

Тээврийн сайд 70 настай  Виталий Савельев тээвэр ба логистик хариуцсан дэд ерөнхий сайд боллоо.

ХАА-н хуучин сайд сайд 46 настай Дмитрий Патрушев дэвшин ХАА ба экологийн асуудлыг давхар хариуцна.

Савельевын оронд Тээврийн сайдад Курск мужийн захирагч 52 настай Роман Старовойт томилогдлоо. Одоо мужид захирагчийн сонгуультай.

Аж үйлдвэр, худалдааны сайдаар Калининград мужийн захирагч  асан 37 настай Антон Алиханов ажиллана.

Эрчим хүчний яамыг 72 настай Николай Шулгиновын оронд Кемерова мужийн захирагч 62 настай Сергей Цивилев толгойлохоор болов.

Дмитрий Патрушевын оронд ХААЯ-ыг түүний орлогч 45 настай Оксана Лут толгойлно.

Спортын яамыг 59 настай Олег Матыцины оронд Хабаровск хязгаарын тэргүүн 42 настай Михаил Дегтярев сонгогдлоо.

Дэд ерөнхий сайд Александр Новакт эрчим хүчнээс гадна эдийн засаг, хоригийн эсрэг тэмцэх асуудлыг нэмэн хариуцуулж байна.

Дэд ерөнхий сайд  Дмитрий Григоренко, засгийн газрын аппаратыг толгойлохоос гадна дижитал хөгжил, антимонополын будлогыг хариуцана.

Дэд ерөнхий сайд  Дмитрий Чернышенко хэвлэх асуудлыг хариуцах болно.

Дэд ерөнхий сайд  Татьяна Голикова тушаалаа хадгалснаас гадна Холбооны үндэстний асуудлын агентлагийн хяналтыг бас авлаа.

Албан тушаал, эрх мэдлээ дэд ерөнхий сайд  нар Алексей Оверчук, Марат Хуснуллин, Алс дорнодын холбооны тойргийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Юрий Трутнев хадгалан үлдэж байна.

Өөрийн тушаалдаа Хөдөлмөрийн сайд Антон Котяков, Байгал орчны сайд Александр Козлов, Боловсролын сайд Сергей Кравцов, Соёлын сайд Ольга Любимова, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Максим Решетников, Сангийн сайд  Антон Силуанов, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Барилгын яамны сайд Ирек Файзуллин, Шинжлэх ухаан дээд боловсролын яамны сайд Валерий Фальков, Зүүн хязгаарын хөгжлийн сайд Алексей Чекунков, Дижитал хөгжлийн яамны сайд Максут Шадаев нар нар үлдэж байна.

Холбооны цэрэг техникийн хамтын ажиллагааны газар БХЯ-ны захиргаанаас гарч шууд Ерөнхийлөгчид захирагдахаар болж байна.

Танхимын нэр дэвшигчдийг  авч хэлэлцэн дуусах цагаар даваа гаригт Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ дагуу, хүчний байгууллагууд болон гадаад бодлогын албадын тэргүүн нараа томилов. Ерөнхийлөгчийн томилж байгаа хүмүүсийг парламентаар авч хэлэлцэхгүй зөвхөн тэдэнтэй Холбооны зөвлөл уулзан зөвлөдөг эрхтэй. Эдгээр  батлах зөвлөлдөх ажлууд мягмар гаригт /өнөөдөр/ дуусах бололтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top