x

ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна

Ерөнхийлөгч  Путин өмнө нь Ерөнхий сайдын орлогч байсан Андрей Белоусовыг Батлан хамгаалах яамны сайдаар  томилсноо  танилцууллаа. Одоогийн сайд  Сергей Шойгу ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн  даргын суудалд Николай Патрушевыг  солин суухаар болж байна.

Батлан хамгаалах яамны өөрчлөлт

Оросын Цэргийн яамын 2012 оноос хойш толгойлж байсан Шойгу Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга болж байна. Түүний оронд Эдийн засгийн хөгжлийн яамнб сайд, Ерөнхийлөгчийн  эдийн засгийн зөвлөх,  эдийн засгийн  блокыг хариуцсан тэргүүн дэд ерөнхий сайд асан Белоусовыг томилох зарлигаа Путин гаргажээ.

Өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах нь  улсын төсөв дэх цэргийн зардлыг  ямагт нэмэгдүүлдэг. Цэргийн тусгай ажиллагаа нь ч мөн ялгаагүй санхүүгийн гол баримтыг  өөрчлөхөд хүргэв.

2022 оны аравдугаар сард Төрийн дум нь 2023–2025 онуудын холбооны төсвийн хуулийг баталсан, цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа төсөвт засвар оруулсан ба  “Үндэсний батлан хамгаалах” гэсэн бүлгийн зардлага нь 10,77 их наяд рубль болсон нь ДНБ-ни 6 хувь болов. Одоо төлөвлөөд байгаагаар 2025 онд тэр нь 8,55  их наяд буюу ДНБ-ний 4,5%, 2026 онд ДНБ-ний 3,7% болгохоор төлөвлөсөн байгаа. Бүх мөнгийг зэвсгийн үйлдвэрт  зарлагадахгүй, мэдэгдэхүйц их мөнгө нь армийн зарлага  мөн цэргийн албан хаагчдын нийгмийн халамжинд  явна. Ийм нөхцөлд хүч хөрөнгийн хэрэглээг  аль болох ашигтэйгаар зарцуулах асуудал чухал.

Яригдаж байгаа 10,77 их наяд рубль нь холбооны төсвийн  ашгийн  гуравны нэг бөгөөд асар их мөнгө юм. Үүний улмаас яамны ажлыг санхүүгийн хувьд үр дүнтэй болгох нь нэн түрүүнд шаардлагатай.  Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт гурван сая хүн ажилладаг  нь хүн амын 2% болно. Тиймээс энд  сайн эдийн засагч хэрэгтэй. Энэ нь түүний томилгоонд чухал байсан мөн тэр өмнө нь Путины эдийн засгийн зөвлөгч, сайд нь байсан итгэлтэй хүн юм.  

Шинэ сайдад цэргийн цол олгох эсэхийг  лавласан сэтгүүлчин асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч  Дмитрий Песков “тэр нь чухал биш асуудалгэж хариулсан байв. Белоусовын томилгоо нь  “хүчний блокын  эдийн засгийг улс орны эдийн засагтай  холбох” шаардлагын үүднээс гэж тэр хэлээд одоо цэргийн яамны зарлага нь 1980-аад оны төвшинд  ойртож байна. Гэхдээ “эрсдэлд хүрэхээр биш ч  онцгой чухал” гэлээ. Жанжин штабын дарга Валерий Герасимов, ер нь цэргийн мэргэжилтнүүд тушаалдаа үлдэнэ. Белоусовын томилгоо нь  цэргийн  удирдлагын  өнөөгийн зохицуулалтын системийг өөрчлөхгүйг тэр бас хэлжээ.

Оросын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах яамны сайдаар Андрей Белоусовыг  томилох шийдвэр нь Украины хувьд “маш муу мэдээ”  гэж Киевын эдийн засагч Алексей Кущ хэлэв. "Бидний хувьд маш муу мэдээнүүд. Учир нь манай  сайд нарын тушаалд  дайны үеэр Белоусовын  бодлогоос тэс өөр эсрэгээр бүдүүлэг либерализмыг барьсан хүмүүс  сууж байна. Үр дүнг нь өөрсдөө цэгнэх биз дээ” хэмээн тэр Facebook дэх өөрийн хуудаснаа бичжээ.  ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн загвар,  бүтцийн  гүнзгий өөрчлөлт, хоригийн эсрэг хурдтайгаар дасан зохицоход оруулсан Белоусовыг үүрэг ролийг Кущ үнэлжээ.

Шойгуг чөлөөлсөн нь барууны хэвлэлийн гол мэдээ боллоо. Түүнийг бууруулсан уу, эсвэл дэвшүүлсэн үүү? Аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн даргын тушаалд  Шойгу давхар  Холбооны  цэрэг-техникийн хамтын ажиллагааны  албаны ажлыг  хариуцна. Сая энэ албыг БХЯ-ны  мэдлээс гарган Ерөнхийлөгч шууд  захирахаар болсон. Энэ алба нь нэг үгээр  зэвсэг зохион бүтээх товчоонууд гэсэн гэсэн үг.

Шойгу үүний зэрэгцээ Цэрэг-аж үйлдвэрийн  комисст “ерөнхийлөгчийн орлогч" болж байна. Одоо комиссийн дарга нь Путин, түүний нэгдүгээр орлогч нь Дмитрий Медведев юм. Патрушев уг тушаалаас  өөр албанд шилжиж байгаа учир чөлөөлөгдсөн гэсэн үг, гэхдээ ямар  ажилд гэдэг нь  ойрын хоногуудад тодорхой болно.

Ер нь бол сүүлийн үед БХЯ-тай холбоотой Пригожины, Ивановын гэх мэтийн олон хэрэг  гарсан энэ авлигын  талын дуулиан ихтэй байв. Тийм ч учраас ерөнхийлөгчийн хамгийн дотны нөхөр гэгдэх Шойгуг  “аварч” байгаа гэсэн яриа бас гарч байна.

Путин  хүчний бусад байгууллагууд, гадаад хэргийн блокын  удирдлагыг солихгүй дахин томилохоор саналаа гаргажээ. Ийнхүү ГХЯ-ны Сергей Лавров,  Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев,  Онцгой байдлын яамны  сайд Александр Куренков, Хууль зүйн яамны сайд Константин Чуйченко нар тушаалдаа үлдлээ.

Мөн өөрийн тушаалд Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин, Холбооны мөрдөх товчооны Александр Бортников, Холбооны хамгаалалтын албаны Дмитрий Кочнев, мөн Росгвардийн командлагч  Виктор Золотов нар үлдлээ. Ерөнхийлөгчийн  нийгмийн хөтөлбөрүүдийн  ерөнхий газрын тэргүүн Александр Линц, Дээд болон Үндсэн хуулийн цэцийн дарга нар  тушаалдаа үлдлээ.

2022 оны арваннэгдүгээр сараас хойш  хоосон байсан Тооллогын танхимын захирлаар Борис Ковальчукийг томилохоор нэрийг нь Путин дэвшүүлжээ.  Хүчний болон гадаад харилцааны албадын  тэргүүн нараас ялгаатай нь энэ тушаалын даргыг Холбооны зөвлөл сонгодог ялгаатай.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top