x

Дэлхийн II дайны үеэр живсэн Америкийн шумбагч онгоцыг олжээ

Дэлхийн II дайны үед Японы байлдааны олон хөлөг онгоцыг живүүлсэн АНУ-ын тэнгисийн цэргийн шумбагч онгоцны үлдэгдлийг 80 жилийн дараа Өмнөд Хятадын тэнгисээс олжээ. 

“USS Harder” шумбагч хөлөг онгоц Филиппиний хойд хэсэгт орших Лузон арлын ойролцоо 914 м-ийн гүнээс олдсон байна. 1944 оны наймдугаар сарын 29-нд тэнгисийн тулалдааны үеэр живсэн хөлгийн бүхээгт багийн гишүүд болох 79 хүн байжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Түүх, өв уламжлалын хэлтсийн /NHHC/ мэдээлснээр, уг хөлөг дайны сүүлчийн өдрүүдэд эргүүл хийх явцдаа дөрвөн өдрийн хугацаанд Японы эскадрын мина зөөгч гурван хөлөг онгоцыг живүүлж, өөр хоёр хөлөг онгоцонд ихээхэн хохирол учруулсан байна. Ингэснээр япончууд байлдааны төлөвлөгөөгөө өөрчилж, хөлөг онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудаа байрлуулахаа хойшлуулсан нь тэднийг ялагдахад нөлөөлжээ.

Филиппин бол Дэлхийн II дайны Номхон далайн гол тулааны талбаруудын нэг байсан юм. Филиппиний арлууд болон түүний эргэн тойрон дахь усанд Дэлхийн II дайны үеийн алдартай байлдааны хөлөг онгоцууд байдаг. 2015 онд АНУ-ын тэрбумтан Пол Аллен Филиппиний Сибуян тэнгист Японы хамгийн том хоёр байлдааны хөлөг онгоцны нэг болох Мусашигийн сэгийг олжээ.

“Harder” шумбагч онгоцыг Дэлхийн II дайны үед сураггүй болсон Америкийн 52 шумбагч онгоцыг эрж хайх зорилготой "Lost 52" төслийнхөн олжээ. Шумбагч онгоцны багийнхан дайнд гавьяа байгуулсныхаа төлөө “Presidential Unit Citation” гэдэг шагналыг хүртжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top