x

Айлчлалын үр дүнд жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрч, үнээний хамтарсан ферм байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болов

Бүгд Найрамдах Беларусь Улс(БНБУ)-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн болон холбогдох албаны хүмүүс харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Энэхүү айлчлалын үр дүн, баримт бичгүүдийн ач холбогдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт А.Г.Лукашенко танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таны энэхүү айлчлал нь БНБУ-ын төрийн тэргүүний анхны түүхэн айлчлал бөгөөд хоёр улсын ард түмний халуун дотно найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна. 

Монгол, Беларусь улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон ч манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний нөхөрлөл нь түүнээс илүү баялаг түүхтэй юм. 

Беларусь мэргэжилтнүүд манай улсын 20 дугаар зууны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцон үйлдвэр завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд барьж, Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот суурин газрыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг энэхүү айлчлалын үеэр онцлон тэмдэглэхэд таатай байна. 

БНБУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг нь Монгол Улс байсан бөгөөд энэхүү түүхэн чухал цаг үед бид Беларусийн ард түмэнтэй хамт байснаа эргэн дурсахад таатай сайхан байна.

Энэхүү төрийн айлчлалын үеэр Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааны олон ололт амжилтыг бататган бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чиглэсэн хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай, хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар бид ярилцаж, санал бодлоо солилцлоо. Яриа хэлэлцээний үр дүнд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ"-нд төрийн тэргүүн нар гарын үсэг зурлаа.

Мөн

  • Монгол, Беларусийн хоорондын хамтын ажиллагааны 2024-2026 оны замын зураглал,
  • Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах замын зураглал,
  • Боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • Жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай баримт бичигт болон хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн угсралт үйлчилгээний үйлдвэрлэл, засвар үйлчилгээний хамтарсан төв байгуулах, үнээний хамтарсан ферм байгуулах, шилмэл үйлдрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо" хэмээв.

Үүний зэрэгцээ Беларусийн эрдэмтдийг манай улсад археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцуулахаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top