x

Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг Норвегт нээжээ

ОСЛО, 2024 оны зургаадугаар сарын 12 /CNBC/. Норвегийн уул уурхайн “Rare Earths Norway” компани Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг илрүүлсэн гэдгээ мэдэгджээ.

Европ тивийн газрын ховор элементийн хамгийн том ордыг нээсэн нь европчуудын хувьд ховор элементийн зах зээл дэх Хятадын ноёрхлыг зогсооход түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Ирэх жилүүдэд цэвэр эрчим хүч рүү эрчимтэй шилжих тул газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын эрэлт эрс өсөх төлөвтэй байгаа юм.

Норвегийн зүүн өмнөд хэсэгт орших Фен карбонатитын цогцолбор нь газрын ховор элементийн ислийн нийт 8.8 сая тонн нөөцтэй гэж “Rare Earths Norway” компанийн энэ сарын 6-нд хийсэн мэдэгдэлд дурджээ. Энэхүү нээлт нь өнгөрсөн онд хөрш Шведэд илрүүлсэн газрын ховор элементийн асар том ордын сүрийг дарлаа.

“Rare Earths Norway” компанийн гүйцэтгэх захирал Альф Рейстад CNBC телевизэд мэдээлэхдээ, Фен дэх нээлт нь компанийн хувьд “томоохон үйл явдал” боллоо гэжээ. “Өнөөдөр Европт газрын ховор элементийг огт олборлохгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй” гэж А.Рейстад даваа гарагт цахим хурлын үеэр хэлсэн байна.

Европын Холбооны /ЕХ/ Чухал түүхий эдийн тухай хуулийн нэг зорилго бол 2030 он гэхэд ЕХ-ны газрын ховор элементийн жилийн хэрэгцээний 10-аас доошгүй хувийг олборлох явдал бөгөөд манай компани энэ зорилгод хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэж “Rare Earths Norway” мэдэгджээ.

Осло хотоос баруун өмнө зүгт 210 км-ийн зайд орших Телемарк тойрог дахь газрын ховор элементийн орд нь Норвег улсыг Европын ховор элемент, чухал түүхий эдийн сүлжээний салшгүй хэсэг болгоно гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top