x

Бахрейн, Ираны харилцааг хэвийн болгох хэлэлцээг эхлүүлнэ

МАНАМА, 2024 оны зургаадугаар сарын 24 /BNA/. Бахрейн, Ираны Гадаад хэргийн сайд нар хоёр улсын харилцааг хэвийн болгоход чиглэсэн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон тухай Бахрейны төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.

Бахрейны Гадаад хэргийн сайд Абдель Латиф бен Рашед аль-Заяни, Ираны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Али Багери Кани нар зургаадугаар сарын 23-нд Техранд уулзах үеэрээ хоёр орны харилцааг хэвийн болгох үйл явцыг эхлүүлэхээр тохиролцжээ. Энэ удаагийн уулзалтаар “талууд хоёр улсын хооронд хэлэлцээ эхлүүлэхэд шаардлагатай механизмыг бий болгож, улс төрийн харилцаагаа сэргээх арга замуудыг судлахаар шийдвэрлэсэн байна”.

2016 оны нэгдүгээр сард Ираны нийслэл хот дахь Саудын Арабын Элчин сайдын яамны байр луу халдсаны дараа Бахрейн, Саудын Араб улсууд Ирантай дипломат харилцаагаа тасалжээ. Иран, Саудын Араб улсууд харилцаагаа хэвийн болгох, Элчин сайдын яамдынхаа үйл ажиллагааг сэргээх тохиролцоонд хүрсэн тухайгаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-нд мэдэгдсэн юм. Бахрейны эрх баригчид Ирантай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаагаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд илэрхийлсэн бол гуравдугаар сарын 14-нд Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани тус улс Бахрейн зэрэг бүх хөрш улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top