x

Их Британийн парламентын сонгуульд сөрөг хүчин түүхэн ялалт байгуулсан нь тодорхой боллоо

Пүрэв гарагт Их Британид парламентын сонгуулийн санал хураалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Санал тоолох ажил үргэлжилж байгаа ч үр дүн урьдчилсан байдлаар тодорхой болжээ.

Уг сонгуульд Кир Стармерын тэргүүлдэг сөрөг хүчин Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, ерөнхий сайд Риши Сунакын тэргүүлдэг эрх баригч Консерватив нам түүхэн ялагдал хүлээсэн байна.

Тухайлбал парламентын доод танхимын 650 суудлын 410-ыг Хөдөлмөрийн нам, 131-ийг Консерватив нам авсан нь тодорхой болжээ.

Хөдөлмөрийн нам дангаараа засгийн газар байгуулахад 326 суудал хангалттай юм.

Сүүлийн 14 жил засагласан Консерватив намын хувьд 1906 оноос хойш Нийтийн Танхимд хамгийн бага суудал авсан тохиолдол болж байна.

Стармерын нам энэ удаагийн сонгуульд “Change” уриатай оролцож, улс орны өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын саналыг татаж чаджээ.

Тухайлбал амьжиргааны өндөр өртөг, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, цагаачлалын урсгал, Brexit-ийн дараах хямрал зэрэг хэд хэдэн эмзэг асуудал Консерватив намын засаглалын жилүүдэд үүссэн юм.

Ерөнхий сайд Риши Сунак өөрийн засаглалын жилүүдийг сонгуулийн түүхэн ялагдлаар өндөрлүүлэхээр болж байна.

Хөдөлмөрийн намын хувьд 18 жил сөрөг хүчин байсны эцэст 1997 онд Тони Блэйрийн удирдлага дор парламентын доод танхимд 418 суудал авч байсан нь өмнөх хамгийн том ялалт юм.

 

Эх сурвалж: BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top