x

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг энэ сарын 25-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах тухай Монгол Улсын санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр анхнаас нь дэмжиж, зохион байгуулалтад идэвх, санаачилгатай оролцсонд талархал илэрхийллээ. НҮБ, түүний дотор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, 60 гаруй жилийн турш хамтран ажилласан бидний найдвартай түнш гэдгийг мөн онцолсон. Цаашид тогтвортой хөгжлийн зорилгууд, жендэрийн тэгш байдал, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент, сайн засаглал зэрэг олон чиглэлд, өргөн хүрээгээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаража Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах хүрээнд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах, дасан зохицох ажлууд болон малчид, хоршоодын сайн туршлагатай танилцсан талаар онцлов. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзаж, цаашид орон нутагт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын сайн туршлага нэвтрүүлэх талаар санал солилцсон гэв. Цаашид Хоршоолол болон эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахаас гадна эрчим хүчний шинэчлэлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

Талууд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар улам баяжуулж, өргөн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top