x

Жеки Чан Паралимпын галт бамбарыг буухиална

 Парис хотноо наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болох Паралимпын наадмын галт бамбарыг Францын 50 хотод буухиалах олон зуун хүний нэгээр Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан тодорчээ.

Өдгөө 70 настай, тулаант кинонд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон тэрбээр Францын нийслэлд нээлтийн ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө буюу лхагва гаргийн үдээс хойш галт бамбарыг буухиална гэж наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэв.

Мөн Францын жүжигчин Эльза Зильберштейн, бүжигчин, бүжиг дэглээч Бенжамин Мильпье нар бамбарыг буухиалах ёслолд оролцоно.

Лхагва гарагт болох ёслолын ажиллагаа Олимпын нээлтийн нэгэн адил цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болох бөгөөд тамирчдын парад Элисейн талбайгаас Эв нэгдлийн талбай хүртэл үргэлжлэх юм.

Паралимпын өлгий Их Британийн Сток-Мандевилл сууринд өнгөрсөн бямба гарагт асаасан галыг Паралимпын тэргэнцэртэй туялзуур сэлэмний медальт тамирчин Эммануэль Ассман ням гарагт Францад авчирчээ.

Зохион байгуулах хорооны дарга Тони Эстангегийн хамт Паралимпын галыг угтан авах ажиллагаанд оролцсон Францын Спортын сайд Амели Удеа-Кастера хэлэхдээ, энэхүү наадмын зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүрх сэтгэлд спортыг сийлэн үлдээх явдал юм гэлээ.

Паралимпын галыг одоо 12 гал болгон 1000 хүн 50 орчим хотоор буухиалах бөгөөд 12 буухиа лхагва гарагт нээлтийн ёслол болох Парис хотод нэгдэх ажээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top