x

Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна

Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр дэд төвийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, 12 мянган айлын орон сууц, нийгмийн барилга байгууламж, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг байгуулахдаа гадаад зах зээлээс хөрөнгө босгож гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээр хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг барилгажуулах ажлыг төлөвлөөд буй. Энэ ажилтай холбогдуулан бид өнгөрсөн хавраас гадаадын хөрөнгө оруулагчидтай шат дараатай уулзалтыг зохион байгуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид аливаа төслийн байгаль, нийгэмд үзүүлэх ач холбогдолд анхаарал хандуулах болсон. Сэлбэ дэд төвийн хүрээнд гэр хорооллын 12 мянган өрх орон сууцанд хамрагдана. Тэр хэрээр яндангийн тоо цөөрч, агаар орчны бохирдол, хөрсний бохирдол буурах боломжтой. Зөвхөн төсөл хэрэгжих газарт байгаа айл өрхүүд бус төсөл хэрэгжих талбайн ойр орчмын суурьшлын бүсэд амьдарч буй айл өрхүүд ч уг төсөлд хамрагдах боломжтой. Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх ажлууд нь нийгэмд үзүүлэх ач холбогдол өндөр. Тиймээс хөрөнгө оруулагчид манай төслийг сонирхож, дэмжиж байна” гэв.

БНХАУ-ын “Инвестмент Банкны захирал Бэн Ван “Бид өнөөдөр нийслэлийн засаг даргын орлогчтой уулзаж, Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил болоод хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр бид Сэлбэ дэд төвийн төсөлтэй танилцлаа. Улаанбаатар хотод дэд төвүүдийг барьж байгуулснаар авто замын түгжрэл буурч, агаар орчны бохирдлыг бууруулах боломжтой учраас бид үүнийг ногоон төсөл гэж харж байна. Тиймээс бидний хувьд ногоон төсөлд хөрөнгө оруулалтыг хийхдээ таатай байх болно” гэв.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top