x

Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар уулзана

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр өнөөдөр Брюссель хотноо албан бусаар уулзана. 

Уламжлал ёсоор ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй улсад албан бус уулзалтыг хагас жил тутамд зохион байгуулдаг. ЕХ-ны Зөвлөлийг Унгар улс энэ оны долоодугаар сарын 1-нээс даргалж эхэлсэн юм. Гэвч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилсантай холбогдуулан тус уулзалтыг Будапешт хотод бус Брюссельд зохион байгуулна гэж ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелль мэдэгджээ. 

ЕХ-ны засаг захиргаа Москвад хийсэн В.Орбаны айлчлалыг эрс шүүмжилсэн юм. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто уулзалтад оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ж.Боррель ЕХ-ны гишүүн улс бүрийн сайд нарыг хуралд урьжээ. 

Брюссельд болох албан бус уулзалтын гол сэдэв нь Украин болон Ойрх Дорнодын өнөөгийн байдал байх төлөвтэй байна. Уулзалт Украины асуудлаарх хуралдаанаар эхэлж, тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба оролцох юм. 

Тус хуралдаанаар Украины эрчим хүчний дэд бүтцэд Оросын цэргүүд цохилт өгч буй үед өвөлжилтийн бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, зургаадугаар сард Швейцарт болсон олон улсын энх тайвны бага хурлын хүрээнд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх зэрэг асуудлуудыг, түүнчлэн Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх, Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг шилжүүлэх арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ. 

Уулзалтын үеэр мөн Газын зурвас, Иордан голын Баруун эрэг дэх нөхцөл байдал, мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Газын зурваст гал зогсоох тухай Израил, ХАМАС-ын хооронд үргэлжилж буй хэлэлцээ, Ливаны нөхцөл байдлыг хөндөнө. Түүнчлэн Палестины эрх баригчдад туслах зорилгоор ЕХ-ноос өнгөрсөн сард зарласан 400 сая еврогийн санхүүгийн дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top