x

“Боинг”-ийн удирдлага цалинг 25 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

“Боинг” компани томоохон ажил хаялт болохоос сэрэмжлэх үүднээс  ажилтнуудтайгаа урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж нисэх онгоц үйлдвэрлэгч тус компанийн удирдлага ням гаргийн орой мэдэгджээ. Ингэснээр ажилтнуудын цалинг 25 хувиар нэмэгдүүлж, дараагийн арилжааны онгоцоо Сиэтл орчмын үйлдвэрүүддээ үйлдвэрлэнэ хэмээн амласан байна.

“Боинг” компанийн 32 мянга орчим ажилтныг төлөөлдөг Машинистууд ба агаар сансрын салбарын ажилтнуудын олон улсын холбоотой /IAM/ хийсэн тохиролцоо нь сүүлийн 16 жилийн хугацаан дахь ийм төрлийн анхны тохиролцоо болж байна. Үүнд мөн тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, чанартай холбоотой ажиллагааг хянах тал дээр илүү эрх мэдлийг үйлдвэрчний эвлэлд олгох талаар тусгажээ.

“Хэдийгээр бүх зүйл дээр амжилтад хүрэх боломжгүй байсан ч гэлээ энэ санал бол түүхэн дэх хамгийн сайн гэрээ болсон гэдгийг хэлж чадна” гэж IAM-ын орон нутгийн салбар мэдэгдсэн байна. Тус үйлдвэрчний эвлэлийнхэн цалинг 40 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байжээ.

“Боинг” компанийн арилжааны нисэх онгоцны салбарын гүйцэтгэх захирал Стефани Поп хэлэхдээ, энэхүү тохиролцоо нь ирээдүй хойч үеийнхэнд ажлын байрны баталгааг өгч байна гэлээ. Хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол “Боинг”-ийн ажилтнууд есдүгээр сарын 13-нд ажил хаяна гэж мэдэгдээд байсан юм. Гэхдээ ажилтнуудын гуравны хоёроос дээш хувь нь гэрээнд сэтгэл дундуур байвал ажил хаяж магадгүй хэвээр байна.

Дараалсан дуулиан шуугиан

Пүрэв гарагт үйлдвэрчний эвлэлийн гишүүд батлах ёстой уг гэрээг “Боинг” компанийн түүхэн дэх хамгийн таагүй жилүүд өнгөрсний дараа байгуулж байна.

2019 онд тус компанийн 737 MAX онгоц Индонез, Этиопт осолдсоны дараа АНУ-ын эрх баригчид уг онгоцны нислэгийг зогсоосон юм. Хожим нь “Боинг” компанийн зарим удирдлага болон Холбооны нисэхийн захиргаа /FAA/ алдаатай программ хангамжийг нуун дарагдуулахын тулд нууцаар тохиролцсон нь тодорхой болсон байна. Мөрдөн байцаалтын явцад FAA аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэхийг оролдсон шүгэл үлээгчдийг шийтгэсэн болохыг тогтоожээ. Улмаар “Боинг” компани 20 тэрбум ам.долларын торгууль төлөх ёстой болсноос гадна 737 MAX онгоцнуудын захиалга цуцлагдсаны улмаас 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Мөн энэ оны нэгдүгээр сард “Alaskan Airlines” компанийн 737 MAX онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унасан юм. Түүнчлэн тавдугаар сард FAA “Боинг” компани 787 онгоцтой холбоотой мэдээллийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Эдгээр дуулиан шуугиан нь компанид санхүүгийн томоохон асуудал үүсгэсэн байна. “Боинг” компани энэ оны хоёрдугаар улиралд 1.44 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногт “Боинг” компанийн “Starliner” сансрын хөлөгтэй холбоотой асуудлуудын талаар хэвлэлүүд мэдээлж байна. Олон улсын сансрын станц руу сансрын нисгэгчдийг хүргэж, найман өдрийн аялал хийхээр төлөвлөж байсан уг хөлөгт техникийн асуудал үүссэний улмаас сансрын нисгэгчид одоо хэдэн сарын турш сансарт байхаас аргагүйд хүрчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top