x

З.Энхболд: Хотын дарга уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргалаа

УИХ-ын дарга, гишүүн асан З.Энхболд хотын дарга Х.Нямбаатарыг нэр төрд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргажээ.

З.Энхболд: 

-"Хотын дарга Х.Нямбаатар иргэн З.Энхболд миний нэрийг удаа дараа дуудаж гүтгэлээ. Х.Нямбаатарын яриад байгаа цаг үед би Өвөрхангайд мод, зүлэг тариад авч байсан. Өвөрхангайгаас наашаа сунадаг алх байдаггүй юм бол тэр бордюрыг хагалах ямар ч боломжгүй. 

Хоёрдугаарт гадаадын туршуул гэж гүтгэлээ. Өөрийнх нь хэлсэн хоёр үгээр эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйлийн дагуу шалгаж өгөөч хэмээн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст хандаж байна. 

Эрдэнэс Тавантолгойг хулгайлах гэж байсан Монгол, Хятадын хамтарсан бүлэглэл байгаа. Х.Нямбаатар түүний нэг болчхоод гомдоод байх шиг байна. Би гадаадын туршуул биш. Монголын ард түмэнд "Эрдэнэс Тавантолгой"-г үлдээснээс өөр хийсэн хэрэг байхгүй.

Би есдүгээр сарын 11-ний өглөө Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж энд явж байна, юу яриад байгаа юм, уучлалт гуй гэсэн. Одоо хүртэл Х.Нямбаатар уучлалт гуйгаагүй. Зургаан хоног өнгөрөхөд уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргаж байна. 

Х.Нямбаатар энд ирээд намайг бордюр хагаласан, гадаадын туршуул гэдгийг батлах ёстой. Чадахгүй бол ялаа авна. Наранцацралт агсан, Э.Бат-Үүл хоёрыг эс тооцвол хэдэн зуун засаг дарга МАН-аас сонгогдож байсан. Гэтэл одоо энэ хотоо хар л даа. Сонгуулиас нэг хоёр сарын өмнө зам засаж байгаа юм шиг дүр үзүүлсэн. 

Урьд нь иргэд дарга нарыг шүүмжлээд цагдаагийн хаалга татдаг байсан. Одоо анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж цагдаагийн хаалга татаж байна. Алхаар цохиход бутарч байгаа замын хашлага хуурамч шүү дээ. Байгалийн боржин чулуу 120 мянган төгрөгийн үнэтэй байж болно. Х.Нямбаатарын нийлүүлсэн нь 120 мянган төгрөг хүрэхээргүй байсан. Үүнийг шалгах ёстой, гэхдээ шалгах нь миний үүрэг биш. 

Улаанбаатар хотын дарга нар сүүлийн найман жил хийгээгүй ажлаа сонгуулиас хоёр сарын өмнө хийж болохгүй. Энэ бол Х.Нямбаатарын хувийн мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгөөр Нийслэлийн засаг дарга нүхгүй замаар явуулах гэх мэт үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхийн оронд надтай заргалдаад байгааг ойлгохгүй байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top