x

У.Хүрэлсүх тэнгээ туйлах уу, тэврэлдээд үлдэх үү?

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа эхэллээ. МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа санасандаа хүрч, Засгийн газрыг огцруулах шаардлагаа 27 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ-ын даргад өргөн барив. Сонирхолтой нь тэдний дунд М.Ундармаа, Б.Саранчимэг гэх мэт “зээлийн асуудалтай” зарим гишүүдийн нэр ч тууж явна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ тэдэнтэй нэгджээ. Тэр У.Хүрэлсүхийн танхимд жил шахам хугацаанд хамтарч ажилласан.

Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Огцруулж болно. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүд намайг намын дарга байхад сонгуульд дахин нэр дэвшихгүй шүү” гэдэг хатуухан анхааруулгыг бүлгийнхээ гишүүдэд өгсөн сурагтай. Ямар ч тохиолдолд "тохиролцоо хийхгүй" гэсэн гэнэ. Тэгэхээр энэ асуудлыг дахин нэг удаа эргэж харах шаардлага гарын үсэг зурсан гишүүдэд үүсч магадгүй. Гэхдээ нэгэнт Ерөнхий сайдаас нь буулгачихвал намыг нь авах юу юм бэ л биз дээ.

У.Хүрэлсүхийн хувьд өчигдөр ЖДҮ-ийн зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг дөрвөн хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ихэнх нь өмнөх засгийн үед томилогдсон албан тушаалтнууд.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хоёр хоногийн өмнө албан айлчлалаар ОХУ-ыг зорьсон бөгөөд ирмэгцээ өргөдлөө өгөх гэнэ. Ингэснээр ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын албан тушаалтнуудын асуудал шувтарч байгаа юм. Харин УИХ-аас томилогддог албан тушаалтнуудаас Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ганцаараа ажлаа өгөөд байгаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Би хаанаас ч зээл аваагүй” гэж мэдэгдсэн боловч одоогоор албан ёсны нотолгоо үзүүлээгүй л байна. Дээр нь ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын нэр бүхий 13 гишүүний асуудал ч хараахан шийдэгдээгүй байна. (Хуулийн байгууллагаар явлаа гэхэд багадаа хоёр жил болно, УИХ-ын сонгуультай золгож дуусна) Тиймээс МАН-ын бүлгийн 27 гишүүн ирэх өдрүүдэд яг юунд үндэслэж засгаа ноцох нь жаахан бүрхэг болчихлоо.

Хэдийгээр огцруулах үндэслэлд 2019 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсанд Ерөнхий сайд буруутай гэх боловч энэ төсвийг баталсан хүмүүс нь өөрсдөө. Мөн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн, нэгдсэн чуулганаар эцэслэн шийдээгүй байж төсвийн асуудлаар огцруулна гэдэг бас л зохимжгүй. Гэх мэтчилэн ойлгомжгүй зүйл олон байгаа ч хүний олноор огцруулна гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэх найдвар тун бага байна. Гарын үсэг зурсан 27 гишүүн дээр АН-ын найм, МАХН-ын нэг гишүүнийг нэмэхэд Засгийн газар шууд огцорно. Энэ нь гэхдээ АН-ын бүлгээс илүү хамааралтай.

Одоогийн байдлаар АН-ын дарга С.Эрдэнэ, намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “Огруулна, огцруулахгүй”  гэсэн хоёр өөр байр суурь илэрхийлээд байгаа. Эдийн засгийн хямралт байдал, иргэдийн амьжиргааны доройтлыг урдаа бариад огцрууллаа гэхэд дараачийн Засгийн газар нь одоогийнхоосоо дээр байна гэдэг амлалтыг хэн ч өгч чадахгүй байна. Ядаж л одоогийнхоосоо илүү өр тавьсан, УИХ-ын барьцаанд улам лав орсон Засгийн газар байгуулагдах болно.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд нэг бол туйлсан шиг туйлаад Засгийн газраа унагах, эсвэл тэврэлдээд үлдэх (тэгсэн ч ирэх сонгуулийг хүртэл тэснэ гэдэг хэцүү) гэсэн хоёр л зам үлдэж байна. Ядаж л өнгөрсөн жил гаруйн хугацаанд ярьж амжаагүй сахилга, хариуцлагын асуудлаа урдаа бариад, чирэх нэгийгээ чирээд унавал дараачийн хүмүүст хэрэгтэй юм даа. Наад зах нь зээл завшсан гишүүдийг хаацайлаад хуулийн байгууллагад ч өгөхгүй, бүрэн эрхийг нь ч тавихгүй, УИХ-ын бүтцийн байгууллагуудаа ч ажиллуулахгүй байгаа УИХ-ын даргатайгаа нэгийгээ үзээд "үхэх" хэрэгтэй шүү дээ.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.131.250.130)
    Ард түмэн дэмжсэн юм бхгүй ш дээ. Харанхуй масс л буруу зөвийг мэдэхгүй давалгаалж бна. Тэгээд ч МАН.аас шинэчлэлт хүлээдэг хувиа хичээсэн масс бгаа цагт Хүрэлсүх мэт нь амьд бсаар бна. Тэр хооронд бүр мухардал руу л явна
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    ХҮРЭЛСҮХ ҮЛДСЭН Ч НЭМЭРГҮЙ БОЛСОН. ӨӨРИЙНХ НЬ ГИШҮҮДИЙН ТАЛ НЬ ДЭМЖИХГҮЙ БНА ГЭДЭГ ЦААШДАА ҮХДЭЛ БОЛНО Л ГЭСЭН ҮГ. ЭРТХЭН ОГЦРООД ДАРААЧАА БОДОХ НЬ УЛС ОРОНД ТУСТАЙ.
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Zochin (172.104.40.150)
    Ardchilsan namiin ner tsever Amarjargal,Temuujin, geh met said bolgochikhmoor humuusiig avaad zasagaa burduuleed l bolno.Erdene uaj hudulukhuus l shaltgaalna biz dee.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.34.58)
    Одоо засаг төрөө яаж төвхнүүлэхээ иргэд бүү хэл Их хурлын гишүүд нь учираа олохгүй байдалд хүрээд байнаа.Уг нь аль 2000 онд МАН ард түмнээ ядуурлаас,төрөө хямарлаас гаргана гэж сайхан амлалт өдөр бүр өгч 72 суудал авсан,2016 онд улсаа өрнөөс улсуудаа муу болгоноос салгана гээ биздээ.Гэтэл эд нар өөсдийгөө жинхэнэ хэн болохоо бүрэн харууллаа. Одоо ЗГ аа яахав Их хурлаа яахав?Хоёуланг,яахав гэдэг дээр очоод байналдаа.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top