x

Морь унасан "толгойгүй" сайд нар

УИХ-д хамгийн олон суудал авсан МАН, АН, ХҮН хамтарч Засгийн газраа байгуулаад гурав дахь сардаа орж байна. Гэсэн хэдий ч хамтарсан Засгийн газарт орсон АН-ын сайд нарын хувьд уригдаж ирсэн сайд биш, хатавчинд суусан хүүхэд шиг амьдарч байна. Учир нь АН-аас томилогдсон сайд нарт хариуцсан яам, агентлагтаа томилгоо хийх эрх мэдэл байхгүй, бүх эрх мэдлийг МАН-ын дарга, Ерөнхий сайд гартаа авсан.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа "Эдийн засгийн хөгжлийн бодлого, хууль эрх зүйн шинэтгэлийг асуудлыг АН-д хариуцууллаа" гэж мэдэгдсэн. Гэтэл хууль эрх зүйн шинэчлэлийг хариуцсан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн хувьд үлгэрлэвэл "чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй" үлдсэн сураг дуулдах болов. Өмнө нь тус яаманд ажиллаж байсан хуульч мэргэжилтнүүд, хуулийн төсөл дээр суудаг мэргэжлийн баг нь сонгуулийн дараа тарж бутраад, нэг хэсэг нь хуучин сайдаа дагаад нийслэл рүү, нэг хэсэг нь УИХ руу, үлдсэн хэсэг нь ЗГХЭГ руу шилжээд явчихсан юм байна. Үлдсэн хэд нь өнөө маргаашгүй шилжихээр хүсэлтээ өгчихсөн. Орных нь хүнийг томильё гэхээр сайдын эрх мэдэл хүрдэггүй, МАН-аас томилогдсон төрийн нарийн бичгийн дарга нь хөдөлж өгдөггүй. Ийм нэг гачлантай амьдралыг АН-аас томилогдсон сайд нар туулж байна. 

Уг нь анх Засгийн газрыг байгуулахдаа хоёр том нам "Засгийн газарт хийсэн томилгооны харьцааг гүйцэтгэх эрх мэдлийн бүх шат, төрийн захиргааны байгуулагуудад яг адилхан хадгална" гэдэг зарчим ярьж, зөвшилцөл хийсэн. Гэсэн ч МАН "төрийн мэргэшсэн албан хаагч" гэдгээр шалтаглан төрийн нарийнуудаа татаж авдаггүй, төрийн нарийнууд нь шаардлагатай томилгоог хийж өгдөггүй учраас АН-аас томилогдсон сайд нар жинхэнээсээ "морь унасан толгойгүй хүн" болчихоод байна.

Б.ЖАРГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.43)
    О.Алтангэрэл гэдэг саад байдаг юм уу?Үе үеийн хуулийн сайд нарын хэмжээнд юм хийж чадах юм уудаа.
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top