x

С.Зоригийн хэргийг тойрч ярихаасаа илүү үзэл санааг нь түгээх ёстой

Гэрэл зургийг МРА агентлаг

Одоогоос 26 жилийн өмнө бусдын гарт онц хэрцгийгээр амиа алсан Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, УИХ-ын гишүүн С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Цэцэг өргөх арга хэмжээнд АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, Нийслэлийн АН-ын төлөөлөл, МоАХ-ны гишүүд оролцов.

Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн гишүүд мэдээлэл өгөв.

Цэцэг өргөхөд оролцсон АН-ын гишүүд, иргэдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг амиа алдахад хамт байсан юм шиг л ярьдаг болсон"

Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир:

-С.Зориг агсны бусдын гарт амь насаа алдсан хэргээр эрх баригч МАН увайгүй улс төр хийж, байж боломгүйгээр ашигласанд харамсаж байна. Нэгдүгээрт, эрх баригчид энэ хэргийг илрүүлэх хүсэлгүй. Хоёрдугаарт, жилийн жилд С.Зориг агсны үхлээр улс төр хийдэг дархан мэхтэй болчихсон. Үүнийгээ 1998 оноос хойш сонгууль болгоноор ашиглаж байна.

Сүүлдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь нас эрсэдсэн орой хамт байсан юм шигээр ярьдаг болсон. Энэ бол цэвэр хууль хяналтын, тусгай чиг үүргийн байгууллагын ажил. Гэтэл улс төрийн аллагыг улс төрийн сонгуульд ялах хэрэгсэл болгож байгаа нь увайгүй үйлдэл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ынхан бүгдээрээ нийлж байгаад С.Зоригоо хөнөөчихсөн юм шигээр ярих болсон. Энэ хэргийн улс төржүүлэхээ болиод хуулийн байгууллагаар нь шалгуулаач гэж гуймаар байна. Гэвч хууль хяналтын хүртэл энэ хэрэг дээр улс төрийн зорилготой "пиарын баг" шиг ажилладаг болчихоод байгаа. Үүнийг л болиосой гэж хүсэх байна.

Миний хувьд С.Зориг агсан ардчилсан үзэл санааны лидер

 

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

-Маш олон жил улс төржүүлээд яваад ирлээ. Хэргийг нь шийдэх хангалттай хугацаан өнгөрлөө. Гэвч энэ хэргийг зөвхөн улс төрийн зорилгоор үе үе гаргаж ирдэг.

Миний хувьд С.Зориг агсан бол ардчиллын үзэл санааны лидер. Тиймээс энэ хүний үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой. Энэ цаг үед ардчиллыг авч үлдэх үйл хэргийг үргэлжлүүлж, ардчиллаа бэхжүүлэхэд илүү анхаарах ёстой.

Би хувьдаа энэ парламентад чөлөөт эдийн засгийн хөгжүүлэх замаар хувь хүнийг өмчтэй болгохыг зорьдог. Хүн өмчтэй байж байж эрх чөлөөтэй байна. Эрх чөлөө нь ардчиллын суурь юм. Энэ утгаараа төрөөс хамааралтай бүх салбарыг чөлөөлснөөр иргэдэд боломжийг нээж өгнө. Энэ нь ардчиллын бэхжүүлэх хамгийн том суурь гэж үздэг. 

АН-ын залуус "Зориг" нэртэй ардчиллын хүрээлэн байгууллаа

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-1998 оноос хойш С.Зориг гэдэг хүнийг хэрхэн нас барсан тухай л ярьсаар ирсэн. Залуу гишүүний хувиар энэ цагаас хойш С.Зориг ямар үзэл санаа тээж, монголын нийгмийг ямар болгохыг зорьж байсан бэ гэдгийг ярих ёстой гэж үзэж байна.

2000 оноос хойш энэ хүний нас барсан хэрэг нь хүмүүсийн албан тушаалд очдог шат болчихоод байгаа. Яг тэр аргыг хэрэглэсэн хүмүүс өнөөдөр эрх барьж, засаг удирдаж байна. Тиймээс АН-ын залуус энэ хэргийг тойрч ярихаасаа илүү үзэл санааг нь олон хүнд түгээж, хүрээллээ тэлэх үйл хэргийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. С.Цэнгүүн гишүүн болон хэсэг залуус нийлээд “Зориг” нэртэй ардчиллын хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн нь орон даяар намын дэргэдэх байгууллага болж, ардчиллын үзэл санааг эргүүлэн сэргээхийн төлөө ажиллана. 

Сонгуулийн циклээс хамааралгүйгээр энэ хэрэг эцэслэн шийдэгдээсэй гэж хүсдэг

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал: 

-Энэ хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч, хуульч нар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тухайн хэргийг прокурор, шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэх үйл явц нь өөрөө маш удаан. Мөн маш олон субъектив хамааралтай, эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас хэргийг янз бүрээр тайлбарлах эрсдэл гараад байдаг.  Хуульчийн гэхээс илүү хувь хүний хувиар сонгуулийн циклээс хамааралгүйгээр энэ хэрэг эцэслэн шийдэгдээсэй гэж хүсдэг.

Ажлын хэсгийн гишүүний хувиар хэлэхэд, энэ хэрэгт холбогдон шалгагдаж, хохирсон хүмүүсийн хохирлын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Орчин цагт ийм хэлмэгдүүлэлт байх ёсгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top