x

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ-ын баасан гаригийн (2024.10.18) нэгдсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

Тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан байна.

Засгийн газраас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Байнгын хорооны тус хуралдаанаар төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцсэн байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр, гүйцээн боловсруулах чиглэл өгч Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй хоёр санал, нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн боловч ажлын хэсгийн зүгээс шалгуур үзүүлэлт, зорилгыг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, холбогдох хуульд нийцүүлж улсын жилийн төлөвлөгөөг баталдаг. Ирэх оны төсөв жилийн төлөвлөгөөнд үндэслэн төлөвлөгдөх ёстой гэдгийг гишүүд тэмдэглэж байв. Орон нутагт орлого бага хэрнээ бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг өндөр байдаг тул татварыг бүсчлэлээр нь хөнгөвчлөн тогтоох саналыг хэлж байв. Эрчим хүчний салбарын алдагдлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулснаар ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцсон эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Эрчим хүчний сайдаас хариулт авав.

Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хатуу, зөөлөн дэд бүтцийг өргөтгөж, сайжруулахаар “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх” гэсэн хөгжлийн төлөвлөгөөний төслийн 4.1.2.2 дахь арга хэмжээний талаар Ж.Баярмаа гишүүний тодруулж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулт өглөө. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын Засгийн газар хамтран 15 жилийн хугацаанд 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл бөгөөд хэрэгжүүлэгч нь өндөр орбитын хиймэл дагуул бүтээдэг зургаан гол байгууллагын нэг, Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн компани гэдгийг тодотгов. Төслийн санхүүжилтийн зээлийн баталгаа болох 15 хувийг ирэх оны төсвийн төсөлд тусгах шаардлагатай гэлээ. Тус төсөл нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихээрээ нэн ач холбогдолтойг дурдсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийнхүү хөнгөлөлттэй зээлээр хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлж байгаагүй ч гуравдагч хөршийн хувиар гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэн БНФУ-ын Засгийн газраас эл шийдвэрийг гаргасан гэдгийг тооцох нь зүйтэй хэмээв. Мэргэжлийн түвшинд ач холбогдлыг нарийвчлан тайлбарлах боломжтой гэдгийг Н.Учрал сайд хэлж, тус төслийн ТЭЗҮ-д Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд 356.4 сая ам.долларыг гадны хиймэл дагуулд төлбөр болгон төлөх тооцооллыг дурдаж байв. Гадагшаа ийн урсаж байгаа валютыг дотооддоо үлдээх, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад хамтын ажиллагааны бодлого гэх зэрэг асуудлыг анхааралдаа авахыг тэрбээр гишүүдээс хүссэн.

Монгол Улсын иргэн бүрийг хүчирхийллээс ангид байлгах асуудлыг бодлогын түвшиндээ анхаарч, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг М.Нарантуяа-Нара гишүүн гаргаж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт, тайлбар авсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсний дараа төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 98 гишүүний 66 нь буюу 67.3 хувь нь дэмжиж, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top