x

АН бүлэг: Нийслэл дангаараа V станцыг барих юм уу?

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Гашуун сухайт- Ганц мод боомтын төмөр замтай холбоотой асуудлаар БНХАУ -ын талаас манайд санал ирсэн тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар мэдээлэл өглөө. Гашуун сухайт- Ганц мод боомтын асуудал Монгол Улсын хувьд 20-иод жилийн улс төрийн халуун сэдэв байсан.

Уул уурхайгаас маш өндөр хамааралтай орон болсон. Уул уурхай дотроо нүүрснээс маш их хамааралтай болсон. Тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  нүүрс Ганц мод-Гашуун сухайтын боомтоор гарах шаардлагатай болсон. Хил холболтын асуудал чухал болсон. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын талд баригдсан төмөр замыг ашиглах нь эдийн засгийн хувьд нөлөөтэй учраас сайн ярилцаад явуулах ёстой гэж үзсэн. Тодорхой томъёолсон санал гаргаагүй, цаашдаа УИХ-д танилцуулагдаад явна.

Хоёрт нь бид Улаанбаатар хотын агаарын бохирдол болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.  

Гуравт нь гишүүдийн санаачилсан хуулийн төслийн талаар танилцуулга сонссон. Дөрвөн жилийн өмнө эрх баригчид утааг ялчихлаа гэж байсан, гэтэл өнөөдөр агаарын бохирдол хэвээрээ байгаа. Ийм учраас ажлын үүрэг хариуцлага, энэ ажлыг хариуцаж байсан Үндэсний хорооны үүрэг хариуцлага яригдана.

Сая Нийслэлийн Засаг даргын орлогчоор ярьснаар Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулахаар ажиллана гэлээ, ирэх дөрвөн жилд. Гурван сарын өмнө УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай байгаагүй.  Тэгэхээр Засгийн газраасаа тусдаа, эрчим хүчний яамнаасаа тусдаа тавдугаар цахилгаан станц барих гэж байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Эрчим хүчний яам нь оролцдоггүй эрчим хүчний байгууламж  байж болох уу ийм асуудал ч гарч ирж байна. Бүлгийн дүрмээрээ Ардчилсан намын бүлэг гурван дэд даргатай байхаар болж, Ч.Лодойсамбуу гишүүн бүлгийн дэд дарга болсон.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу:

-Нийслэлээс агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр танилцуулга хийхээр орлогч дарга нь болоод бусад албаных хүмүүс нь ирсэн. Мэдээллийг хангалттай өгсөнгүй. Х.Нямбаатар дарга томилолттой гээд ирээгүй.  Тийм учраас Х.Нямбаатар даргыг өөрөө биеэрээ байлцаж мэдээлэл өгөх ёстой гэж бүлэг үзлээ.

Ер нь УИХ-аас Нийслэлийн Засаг даргад асуудал хэлээд арга хэмжээ авч чадахаа байсан. УИХ- ын зүгээс тодорхой ажлын санал тавьж байсан. Миний хувьд өмнө нь Х.Нямбаатар даргад явган хүний зам засвартай холбоотой асуудлаар танилцая гэдэг санал тавьж байсан, эрүүл мэндийн чөлөө авсан гэж байсан ч худлаа хэлсэн. Дөнгөж томилогдсон Засаг даргын орлогч явуулчихаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийх ажлыг нь асуухаар мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Орон гэртээ сайжруулсан түлшний улмаас угаартаж амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол олон гарсан. Гэтэл энэ жил сайжруулсан түлшээ дахиад л түлнэ гэсэн хариултыг нийслэлээс өгч байна.

Сайжруулсан түлшний улмаас хүхрийн агууламж нэмэгдэж байгаа гэлээ. Мөн гишүүдийн асуусан асуултад хангалттай хариулт өгч чадахгүй байна. Агаарын бохирдолттой тэмцэх үндэсний хороог 2023 оны арваннэгдүгээр сард  татан буулгасан байна.

Улсын нэгдсэн төсөв маш их хэмжээгээр тэлсэн  байгаа. Зэс, алт, нүүрснээс мөнгө олж чадаж байгаа бол нэг номерт агаарын бохирдолтой тоэмцэх ёстой. Нийслэлд өнгөрсөн онуудад маш их хэмжээний төсөв тавьсан. Тухайлбал, 2024 оны төсвийн тодотголд нийслэд маш их хэмжээний мөнгө тавигдсан. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөхөд 584.3  тэрбум төгрөг суулгасан. Газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй байгаа гэлээ. Нийслэл өөрөө бонд гаргаад улсын өр нэмээд явж байгаа. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд Сэлбэ дэд төв дээр чөлөөлсөн газар дээр нийслэл өөрөө захиалгачаар нь ажиллаад 240 тэрбум төгрөгөөр орон сууц бариулах гэж байгаа. Есдүгээр сард тендер зарласан. Нийслэл өөрөө орон сууц барьдаг арга руу шилжиж байгаа.

Чөлөөлсөн газраа дуудлага худалдаагаар  хувийн хэвшилдээ шилжүүлдэггүй юм уу. Хувийн хэвшлийн хийж чадах ажил дээр нийсэлэл яагаад ажиллаад байна вэ.

Нийслэлээс ирсэн хүмүүс энэ асуудал дээр хангалттай хариулт өгөхгүй байна. “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 824 тэрбумын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байгаа хэрнээ 12 мянган айлын орон сууц барих болж байна. Хот өөрөө орон сууц барина гэхчлэн мөнгө угаасан хэлбэрийн арга хэмжэ авагдаж байгаа нь хангалтгүй байна. Нийслэлийн удирдлагаас асуулт асуусан ч хариулт өгч чадсангүй. Х.Нямбаатар даргыг ирж хариулт өгөхийг хүсч байна.

Уг мэдээллийн дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх асуудал нь хүний эрх зөрчиж байна гэдэг шүүмжлэл дагуулах боллоо. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?

Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу:

-Номер дугаартай холбоотой асуудал дээр хуульчид байр сууриа илэрхийлж байна лээ. Тэрэнтэй санал нэг байгаа. Бүлгээр энэ асуудлыг хэлэлцээгүй.

Би дэлхийн хэд хэдэн гайгүй хотод амьдарч үзсэн. Тэнд ялгаа байхгүй түгжрэл байна. Энэ асуудлыг шийдэхдээ хүнийг машинаа солих ёсгүй гэж,  шинэ машин авахыг нь болиулах аргаар түгжрэлээс гарсан нэг ч хот алга. Манайхтай адилхан дөрвөн улиралтай, нэг улиралд нь хүйтэн. Яаж шийдсэн бэ гэхээр хотынхоо төвд машин унана гэдэг өндөр зардал юм байна гэдгийг иргэддээ ойлгуулсан. Хоёрт нийтийн тэврээ сайжруулсан, төрөлжүүлсэн.

Манайд бол “машин ихэдсэн, тийм болохоор  нэмж машин авахуулахгүй” гээд номер дугаарыг нь өгөхгүй гээд авлигын нэг шинэ уут үүсгэчихдэг. Энэ бол шийдэл биш залхуурал. Бодлогын шийдэл өнөөдрийг хүртэл хэрэржүүлж чадахгүй байгаа. Ядахад явган хүний замаа засч чадахгүй, авто машины замаа засч чадахгүй байгаа.

Тэгэхээр энэн дээр нийтийн тээвэр байх нь байна, хувийн машин унана гэдэг том зардал байх нь. Хувийн машин унахгүй хот руу оръё гэхэд бусад арга хэрэгслүүд нь нээлттэй тохьтой тухтай, аюулгүй байх ёстой. Бид энэ асуудлаар өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ гээд асууя гэхээр хотын дарга нь ирдэггүй. Ийм л байдалтай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top