x

2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна

лсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдрийн (2024.12.03) хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтайгаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулсан юм. Ажлын хэсгийг ямар бүрэлдэхүүнтэй байгуулах талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, А.Ариунзаяа, Д.Бум-Очир нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж нэг удаагийн дэгийн тухай хуулийн төсөл боловсруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй.

Иймд нэг удаагийн бус, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэсэн юм. Түүний энэ байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дэмжиж байгаагаа илэрхийлээд, шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудал тул ажлын хэсгийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар өөрөө ахалж ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир ч мөн дээрх хоёр гишүүнтэй ижил саналтай байгаагаа хэлж, гагцхүү цаг хугацааны хувьд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах боломж бий эсэхийг асуув.

Түүний асуултад өгсөн хариултдаа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хуралд мөн ийм байр суурь илэрхийлснээ танилцуулаад, хуулийн төслийг яаралтайгаар хэлэлцүүлэх санал оруулах эрх зөвхөн Засгийн газарт байх боловч Засгийн газраас Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлах эрхгүй болохыг дурдсан юм. Иймд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтайгаар хэлэлцэх боломжгүй болохыг тэрбээр онцолж, харин Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг ердийн журмаар хэлэлцэх цаг хугацааны боломжгүй тул түүнийг хэлэлцэх дэгийг нэн даруй боловсруулж батлах шаардлагатай байгааг дурдлаа.

Байнгын хорооны даргын хариултыг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат санал гаргаж, өмнө нэг удаагийн дэгийн төсөл боловсруулах Байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаар энэ ажлын хэсгийг дахин ахлуулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ч мөн нэгэнт эхлүүлсэн ажлаа гүйцээн дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг одоо нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллах гишүүн үргэлжлүүлэн хийгээд явбал үр дүнтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хэллээ.

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж баталлаа. Тогтоолд, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбууг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарыг ажиллуулахаар тусгаж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх дэгийн талаарх саналаа танилцуулахыг үүрэг болгосон байна.

Тогтоол батлагдсаны дараа Ажлын хэсэг нэн даруй хуралдаж, төсвийн төслийг яаралтайгаар хэлэлцэх нэг удаагийн дэг батлах тухай саналыг боловсруулан Байнгын хорооны хуралдаанд эргэж танилцуулав. Тус Ажлын хэсэг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, хууль, тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан, тус хуульд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан улсын төсвийг хэлэлцэн батлах хугацааг баримтлахгүй байхаар төсөлд тусгасныг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуулийн төсөлд, тус хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталж дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугийн хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир санал хэлсэн юм. Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийг өргөн барихтай хуулийн төслийн үндэслэлийг уялдуулах нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулахдаа төсвийн төслийг хэлэлцэж эхлэхэд хууль хүчин төгөлдөр болчихсон байх ёстойг онцолсон юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслөө гишүүдэд сайтар ойлгуулах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүдэд зөвлөв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top