x

ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ?

Фото: TASS/HANNIBAL HANSCHKE

«Сара Вагенкнехтын холбоо-Эрүүл ухаан ба шударга  ёсны төлөө» (BSW) намын лидер 2025 оны  хоёрдугаар сард явагдах ХБНГУ-ын канцлерын сонгуульд  нэрээ дэвшүүлжээ. Зөрөлдөөнөөс болон  зүүний намаас орхин  сонгуульд хуучин хамтран зүтгэгчдээ шахан давсан улстөрч эмэгтэйг Оросын талд нааштай  нэр дэвшигч гэж тооцож байгаа юм.

Баримт 1. Немецийн хэвлэл түүнийг «сталинч эмэгтэй» гэдэг

• Сара Вагенкнехт орос хэлийг сайн мэднэ, учир нь тэр зүүн Германд төрөөд сургуульд байхдаа «Немецийн чөлөөт залуучуудын холбооны» (пионерийн байгууллагатай адил) гиүүн байв. Тэр Карл Марксыг уншсан, коммунизмын үзэл санаанд итгэсэн “социалист Германыг аврана” гэсэн найдлагатай байв. Берлины хана нуран хоёр Герман нэгдэхэд тэр 19 настай байв. Намтар бичигчдийн хэлснээр тэр үйл явдал нь  түүний хувьд “хувьсгалын  эсрэг”  хэрэг болж, хувийнх нь азгүйдэл болжээ.

Сара Вагенкнехтын бүхий л улстөрийн карьер нь  зүүний намуудад тогтож, коммунизм түүний түүний шинжлэх ухааны  баримтлал нь болсон байв. Улстөрч Нидерландын Гронингены их сургуульд гүн ухааны  чиглэлээр суралцаж, докторын зэргээ политэкономоор хамгаалжээ.

• Сара Вагенкнехтыг оросын талын улстөрч гэдэг. Учир нь  тэр Орост тавьсан хоригийн  эсрэг байдаг. Түүний үндэслэл нь нэлээдгүй прагматик  энэ хориг нь Германы эрчим хүчний эх сурвалжийг хаагаад оронд нь юу ч өгөөгүй гэдэгт тогтдог. Тэрээр Украинд туслахыг зогсоож энхийн хэлэлцээр явуулахын  төлөө байгаа нь түүнийг өнөөгийн Украины  хамгийн үзэн яддаг немецийн улстөрчийн нэг  болгожээ.

Баримт 2. «Зочид хүлээн авах бодлогын» эсрэг тэмцэгч

Улстөрч эмэгтэй Сирийн дүрвэгчдийг хүлээн авах  хязгаарлалтыг болиулсан  Германы канцлер асан Ангела Меркелийг хурц шүүмжилснээр санагдан үлджээ. Вагенкнехт немец эмэгтэй, иран оюутан хоёрын гэр бүлд төрсөн, хүүхэд байхад нь европын бус  царай төрхөөр нь гадуурахдаг байв. Гэсэн ч гэр бүлийн түүх мөн зүүний үзэл бодол нь ХБНГУ-д дүрвэгчдийг орогнуулахын эсрэг  шүүмжлэлтэй хандахад нь саад болсонгүй.

• Вагенкнехтын бодлоор, дүрвэгчдийн тэнцвэргүй  тоо нь «нийгмийн ачааллыг» нэмэгдүүлжээ. Тэр нутгийн хүмүүс нь цөөнх болсон район байх ёсгүй гэж үздэг. Улстөрч засгийн цагаачлалын бодлогоос хүн ам  зовон зүдэрч байна. Учир нь  хямд ажлын хүчний урсгал  немецүүдийн цалинг нэмэгдүүлэхгүй доод төвшинд барьж байна гэж үзжээ. Цагаачдын асуудлаар барьж буй түүний бодлого  улстөрчийг  барууны баримтлалтай «Германы төлөөх Альтернатив» (ГтА) намтай ойртуулсан төдийгүй, цагаачдын байнгын урсгалд дургүйцсэн  сонгогчдыг татахад нь тус болов.

Баримт 3. Уур амьсгалын экстремизмыг дэмждэггүй

• Грета Тунберг үлгэр нь болсон «ирээдүйн төлөөх баасан гарагууд» гэдэг эко идэвхтнүүдийн хөдөлгөөнийг Сара Вагенкнехт шүүмжилдэг. Түүний үзсэнээр,  ногоон дэгийн төлөө өөртөө органик   хүнс, цахилгаан машиныг  авч хэрэглэж чадах зөвхөн хотын   зэрэг дэвийн хүмүүсийн хэрэг явдал гэнэ. Гэтэл хөдөө орон нутгийн оршин суугчид  цалин хөлс багатай, бензинийн машин тэргээ унасан хүмүүс. Тэдний хувьд  хүлэмжийн хийн хаягдлын €40–50 евроны татвар нь илүү дарамт гэж улстөрч хэлж байна.

• Сара Вагенкнехтын эсрэг талынхан  түүнийг популист санаа бодолтой, хүйс солихыг эсрэг байснаар  цөөнхий эсрэг тэмцсэн  гэж буруутгаж байгаа. Хүйс солих тухай хууль нь “эцэг, эхчүүд, хүүхдүүдийг эмийн үйлдвэрлэлийн  лоббид ашигтай үзэл баримтлалын туршилтын туулай болгож байна” хэмээн тэр шүүмжилж байлаа.

 Баримт 4. Зеленскийн бундестагт хэлсэн үгийг тэр үл тоосон

• Сара Вагенкнехтын нам ба «ГтА» нам хоёр  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зургаадугаар сарын  Германы бундестаг хэлсэн үгийг бойкотолжээ. Хоёр нам Киевт үзүүлж байгаа цэргийн тусламжийг дэмждэггүй. Вагенкнехтын мэдэгдэлд Зеленский  бүх Европын хувьд цөмийн эрсдлийг өдөөж байна. Тиймээс түүнийг “хүндэтгэн  хөөргөх хэрэггүй” гэсэн байв.

• Сара Вагенкнехт өмнө нь Украины хэрэг явдалд бодитоор хандан  хямралыг энхийн замаар  зохицуулах ёстой гэж хэлж байв. “Харилцан буулт хийлгүйгээр  энэ сөргөлдөөнийг зогсоохгүй” хэмээн тэр мэдэгдсэн байгаа. Мөн тэрээр  америкийн пуужинг Германд байрлуулахын эсрэг байгаа.

Баримт 5. Хурдан нэр хүндээ нэмсэн

Эрүүл сэтгэмж,  залуу нас, дүгнэн цэгнэх чадвар болон үг хэлэх  арга ухааныхаа буянаар Сара Вагенкнехт нийгэмдээ алдар хүндтэй болжээ. 2023 онд тэр улс төрийн «Сара Вагенкнехтын холбоо эрүүл ухаан ба шударга  ёсны төлөө» (BSW) нэгдэл байгуулав. 2024 оны  есдүгээр сарын орон нутгийн сонгуулиар  тэр шинэ нам гуравт итгэлтэйгээр орж иржээ.

Барууны хэвлэлд Сара Вагенкнехтыг «медийн феномен-онцгой үзэгдэл» гэж нэрлэжээ. Тэрээр COVID-19-ын  вакцинжуулалт, амны хаалт заавал зүүхийн эсрэг байснаар  тэр талын хүмүүсийг өөртөө татаж чадсан. Социалист чиг баримжааг уламжлалт үзэл санаатай хослуулснаар  тэр уур амьсгалын өөрчлөлт, цагаачдын урсгалын  эсрэг зогссон барууны үзлийнхнийг нэгтгэн нягтруулж өглөө. Гэхдээ  үндсэрхэг үзэлтнүүдээс зай барьжээ.

Шинэ улс төрийн эвсэл нь ГтА намын саналаас нэлээдгүй татаж, өмнө нь Германы улс төрийн талбарт өөрийн  үзэл санааг илэрхийлэгчийг олохгүй байсан нэн түрүүнд ажилчин ангийнхнийг  өөртөө татаж чадав.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top