x

Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ

Засгийн газрын өнөөдрийн/2024.12.20/ ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр нар мэдээлэл хийлээ.

Л.Оюун-Эрдэнэ: 

-“Жилийн өмнө МАН, Ардчилсан нам, ХҮН намын дарга нар хамтран Үндэсний баялгийн санг байгуулах болсноо зарлаж, санамж бичиг байгуулж байсан. Түүний дараа УИХ-д Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Түүнээс хойш нэг жил орчим болсон байна, дүгнэж үзлээ. Үндэсний баялгийн санд өнөөдрийн байдлаар 4 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна. Үүнээс 495 тэрбум төгрөг нь иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн. Үүнийг иргэн бүртээ хуваавал нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн гэсэн үг.

Баялгийн сан мөнгөжиж байгаа учраас олон улсад менежментийг нь гаргах байгууллагыг байгууллаа. Чингис панд нэршлээр олон улсад танигдана. Норвеги, Казахстан улсын Баялгийн сан яаж ажилладаг вэ, тэр жишгээр ажиллана. Сангийн яам, Монголбанк, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран нэг жилийн хугацаанд сайн ажилласан байна. Хуримтлалын санг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх нээгдэж байна. Иргэд хуримтлалын мөнгөө И Монголиагаар дамжуулан дансаа шалгаж үзнэ. Карт хэлбэрээр иргэд баталгаажуулж авч болно.

Энэ мөнгийг бэлнээр зарцуулахгүй, хугацаатай хадгаламж. Бэлэн бусаар буюу эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Орон сууцжуулалт дээр ипотекийн хүү өндөр  байсан бол он гараад залуу гэр бүлийг дэмжих багц зарлана. Хүү байхгүй эх үүсвэр өнөөдрөөс бүрдэж эхэлж байна гэж ойлгож болно. Баялаг ашиглах тусам хуримтлал нэмэгдэнэ. Нэг жилийн хугацаанд 135 мянган төгрөг гэдэг эхлэлийн хувьд боломжийн санхүүжилт. Хуримтлалтай Монгол байх агуулга руу сан төвлөрөөд явна.

Төсөв хэрэв ашигтай ажиллавал төсвийн илүү гарсан санхүүжилтийн 50 хувь нь Тогтворжуулалтын сан руу, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох эрх зүйн зохицуулалттай. Энэ жил төсөв 1 их наяд төгрөгийн ашигтай гарч байгаа учраас 500 тэрбум нь Хөгжлийн санд төвлөрнө. Хөгжлийн банкаар дамжуулж зарцуулагдах журмыг өнөөдөр баталлаа.

Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд бондуудаа төлөөд, дампуурлаасаа гарсан. Хэд, хэдэн өөрчлөлт хийх  хуулийг оруулах талаар хэлэлцсэн. Үндэсний баялгийн санг Хөгжлийн сантай илүү холбох зорилгоор Хөгжлийн банкийг экспортыг дэмжих банк болгох хуулийн төсөл өргөн барихаар болж байна. Томоохон мега төслүүдэд зарцуулах эрх зүйг нээхийн тулд Хөгжлийн банкийг экзим банк болгох томоохон реформ хийгдэх зайлшгүй шаардлагатай.

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Улс төрийн гацааг гаргана гэдэг уриатайгаар Хурдтай хөгжлийн зориг гэрээг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гэрээ Шанхайд зурагдсан. Хавар ажил нь эхэлнэ. Эрчим хүчний салбарт сайн дохио болж байгаа. Булангийн орон руу саяхан айлчлал хийсэн. Эрчим хүчээ экспортлогч орон байх боломжтой, ялангуяа говийн бүс нутаг. 2030 оноос хойш Хятадад том хэмжээний эрчим хүчний хэрэглээ үүснэ. Үүн дээр том мега төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. Ирэх 7 хоногт хэлэлцэгдэх Гашуунсухайт Ганц мод боомт буюу “Чайна энержи”-тэй хийж байгаа хэлэлцээр эрчим хүчний салбарын үнэмлэхүй түүхэн эхлэл цэг байх болно.

14 мега төслийн нэг болох Багануурын уурхайг түшиглэсэн кокс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргалаа. Дахиад 2-3 кокс химийн үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах шийдвэр гаргасан нь хэрэгжих боломжтой болж байна. Олон асуудлуудын  шийдвэрийн гол зангилаа нь эрчим хүчний салбар байгаа. Тийм учраас 14 төслийн 50 хувь болох эрчим хүчний салбараа бүх талаар дэмжихээр оруулж ирсэн. 50 хувь нь дэд бүтцийн төсөл.

16 жилийн хамгийн том улстөржсөн сэдэв ирэх долоо хоногт УИХ-аар орно

Олон жил гацсан Гашуунсухайт Ганц мод хил холболтын төмөр замын Засгийн газар  хоорондын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцээд ирэх долоо хоногийн Лхагва гаригт УИХ-д өргөн барихаар боллоо. Яагаад 16 жил гацсан бэ гэхээр сонирхолтой логик гарч ирнэ. Удахгүй УИХ дээр нээлттэй ярилцах цаг ойртож байна. 2013, 2014 онд юу болсон юм, хоёр улсын Засгийн газар яагаад хэлцэл хийж чадаагүй юм бэ гэдэг маш олон логик харагдана. Экспортыг боомилж байсан асуудлуудыг хэлэлцэхэд бэлэн болсон.

“Бадрах энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг мөн ирэх лхагва гаригт УИХ-д өргөн барихаар тогтож байна. Энэ бол Оюутолгойн гэрээнээс хойших хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ. Бид энэ асуудлыг хойшлуулж байсан нь арванхоёрдугаар сарын 20-ны дүнг хүлээх, Улсын төсөв батлагдахыг хүлээх шаардалга байсан. Яагаад гэвэл ураны хөрөнгө оруулалтын гэрээн дээр 34 хувь байх уу, 10 хувь байгаад 34 хувь хүртэлхийг АМНАТ -өөр орлуулах уу гэдэг шийдвэрийг гаргахгүй бол болохгүй байсан.

“Бадрах энержи” дээр хийгдэх гэрээний хувьд  10 хувь нь алтан хувьцаа байна. Монголын тал ямар нэг хариуцлага хүлээхгүй, 34 хувь хүртэлх буюу 24 хувь нь Хуримтлалын санд иргэдэд хадгаламж хэлбэрээр очиход  АМНАТ орохоор том аргачлал руу орж байгаа. Энэ хийгдэж чадвал цаашдаа маш олон том төслүүдийн хэлцэл хийгдэнэ гэсэн үг. Хувийн хэвшил дээр байгаа ордуудын 34 хувь АМНАТ-өөр тооцогдох, өнөөдрийн нээгдэж байгаа хуримтлал руу төвлөрөх учраас иргэн бүр том төслүүдээ дэмждэг байх нийгмийн уур амьсгал үүснэ. Нөгөө талаараа баялаг шууд эзэндээ очих, өмнө яригдаж байсан концепцийг иргэд өөрсдөө хянаад явах боломжтой.

Төрийн өмчит компаниудын хуулийн төслийг өргөн барихаар боллоо. Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд авч үлдэх, гурван жил дараалан  ашиггүй ажиллаж байгааг нь компанитай нэгтгэх, төрийн өмчит компани гэдэг статусыг өөрчлөхөөр ярилцлаа. Олон улсын зөвлөгөө дээр үндэслэж, ултай суурьтай хандаж байгаа. Том төслүүдээ хөдөлгөх Засгийн газрын зорилтоос дөрвийг нь эхний нэг жилд багтаан хөдөлгөж чадлаа. Үлдсэн 10-аад төсөл байна, нэгчбүрчлэн ажиллаад явах боломжтой.

Том төслүүд хөдлөх дөхөхөд хэн нэгэн хүний эрх ашиг юм уу, хэсэг бүлэг хүний эрх ашиг зөрчигдөх зүйл байдаг. Энэ асуудлыг УИХ дээр нээлттэй ярина. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал олон маргаан дагуулж байсан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг нийгмээрээ шахаж байж төлөлт хийж байсан. Тэгэхгүй бол Хөгжлийн банк экзим банк болох боломжоо алдаад үндсэндээ хоёр бонд дээрээ депольт болох байсан. Хэрэв депольт болсон бол 12 жил энэ нэрээ арилгаж чадахгүй, маш их тээг болох байсан. Тийм учраас тухайн үед маш олон асуудал дундуур гарсан.

“Эрдэнэс Тавантолгой” компани  тойрсон нүүрстэй холбоотой маш том маргаан дэгдээж байсан. Одоо Гашуунсухайт Ганц модтой холбоотой асуудал эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд болсон олон асуудлын өрнөл ч үүнтэй холбоотой. Тийм учраас гуравдагч этгээдээр зуучлуулахгүйгээр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газартай шууд  олон улсын хэлэлцээр байгуулна. Ингэснээр  Тавантолгойг хэн нэгэнд өгөх өмнөх хэлэлцээр хүчингүй болж байгаа.

Дунд нь зуучлагч байдлаар орж ирж байсан хоёроос гурван аж ахуй нэгжийг гаргах болж байгаа. Нүүрс тээврийн компаниудаас томд тооцогдох 60 гаруй компанийн эрх ашиг зөрчигдөхөөр болж байгаа. Тийм учраас энэ бүх зүйлийн эрх ашгууд олон нийтэд өөр ойлголт өгөх эрсдлүүд бий. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр байсан, Хөгжлийн банк дээр байсан, Дархан төмөрлөгийн үйлдвэр, нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг гаргаж тавьж байхад байсан, та бүхэн санаж байгаа. Тийм учраас 16 жилийн хамгийн том улстөржсөн сэдэв ирэх долоо хоногт УИХ-аар орох нь. Олон янзын өнцөг гарах байх.

Гэхдээ олон нийт өмнөх бүх зүйл дээр маш хэрсүү байж,  шударга ёсны талд зогссон. Тийм учраас олон төслүүд хөдөлсөн. Энэ агуулгаараа Баялгийн сан байгуулагдсан. Өнөөдөр бид нар анхныхаа жилийн өгөөжийг хүртээд байна. Цаашдаа олон төслүүд хөдлөөд явбал олон боломжууд байна гэдэг нь харагдаж байна. Ерөнхий сайдын хувьд шударга ёсны төлөөх жингийн цуваа саадтай ч явсаар байна. Цаашид ч энэ жингийн цуваа зогсохгүй явах болно гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй болов уу. Ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг туйлын сонор сэрэмжтэй байж, цаасан баримтад тулгуурлан асуудалд хандахыг хүсье.

Алдагдалтай ажилладаг байсан "Эрдэнэс таватнолгой" компани 2024 онд 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрт 350 мянга орчим төгрөг авах боломж бүрдсэн байна. Цаашлаад энэ нэмэгдэх блломжтой. Ирэх жилээс нэмэгдэх боломжтой. Нүүрсний ҮНЭ, экспортын биет хэмжээ гээд оон зүйл нөлөөлнө. гэхдээ л сүүлийн 3 жил дараалан ногдол ашиг хүртлээ. энэ бол сайн засаглал бүрдэж байгаагийн илэрхийлэл юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.180.72)
    зөв хэрэглэхгүй бол юу ч байгаад нэмэргүй!
    2024 оны 12 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top