x

Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх" зохицуулалт бүхий Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө татаж авч буйгаа тухайгаа мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бас нэг хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Л.Энх-Амгалан:

-УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн гурван хууль өргөн барьсан. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан хууль, Засгийн газраас өргөн барьсан хуулийн аль нь ажиллах хүчний квотыг хөндсөн бэ гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

Тодруулж хэлбэл ажиллах хүчний квотыг хөндсөн УИХ-ын нэр бүхийн гишүүдийн санаачилсан хуулийг гишүүд өөрсдөө буцаан татсан учир энд ахиад ярих нь илүүц биз. Монгол улсын засгийн газраас өргөн барьсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд таван заалтыг нэмж өргөн барьсан. Энэ таван заалтад квотын асуудал огт хөндөгдөөгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

Ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх асуудлыг л хөндсөн. Өмнө нь зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүд буюу 40 орчим аж ахуйн нэгж л энэхүү хөнгөлөлтөд багтдаг байсныг энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр засаж байгаа. Хуульд ажлын байрын төлбөрийн хөнгөлөлтийг ямар салбарт өгөх вэ гэдгийг ч тодорхой заасан.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ төслийг дэмжихгүй гэж шийдсэнд харамсаж байна. Хамтарч засаглаад, хамтарч хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд бүлгийнхээ хурлаар цөөн хэдэн гишүүний муйнхар тайлбарт автаж шийдвэр гаргасанд харамсаж байна. Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна. Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.

Гадаадаас ажиллах хүч авах квотыг ард иргэд маань хязгааргүй квот гэж их мушгилаа. Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоог зохицуулсан "малгай" хууль бий. Энэ бол гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль.

Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй байна. Түүн дотроо нэг улсын иргэдийн тоо нэг хувиар хэтрэхгүй байх ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлнэ.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн салбар дахь гадаад ажилтны тоо нийт ажилчдын 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Тиймээс гадаадын иргэд хүссэнээрээ, хязгааргүйгээр Монгол Улсад орж ирнэ гэсэн ойлголт байхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.190.223)
    Ardchilal yrisan anaruistuud l amerik terguutei baruunii uyanii nohod l ih hutsaldan bna ted nuguu jinhen elbegforjiin hudal ugiig 1000 udaa davt unen boldiin gedeg ulgereeree yvj bna uuruu garch irj chadahgui bolhoor baabar tsenddoo munhbaysgan naraaraa hutsuulaad bgaa baihgui yu ed nar
    2024 оны 12 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top