x

Н.Учрал: "Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2024.12.25/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Засгийн газрын хуралдаанаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга, стратегийн төрийн эзэмшлийн ордын 34 хувийг АМНАТ-аар орлуулах УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан УИХ-д байдаг онцгой бүрэн эрх, тусгай АМНАТ-аар төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2 заалтад газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмших буюу 50+1 байх зарчимд тусгасны дагуу Үндэсний баялгийн сангийн хуульд "Хэрвээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулсан байна эсвэл бүтээгдэхүүн хуваахаар орлуулсан ч бай тэр үр өгөөж нь иргэдийн хуримтлалын дансанд ордог байх зохицуулалтыг тусгаж өгч байна. Тиймээс иргэдийн хуримтлалын дансанд орж, хадгаламж хэлбэрээр хадгалагддаг байна. И-Монголиа системээр нэвтэрч харах боломжтой хуримтлалын 135 мянган төгрөг бол таны хуримтлал. Энэ хуримтлалыг боловсрол, эрүүл мэнд, орон сууцад зарцуулна. Энэ мөнгийг нэмэгдүүлэхийн тулд энэ төслүүд урагшилж байх ёстой.

Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, баталсан. Тэгэхээр ураны зах зээлийн чиг хандлага 2024-2050 онд дэлхий дахинаа өсч байна. Дэлхий дээр эрэлт тогтмол нэмэгдэж байна. Ураны үнэ ч өссөн.

Газрын доор уусган олборлох технологийн дагуу байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологийг ашиглана. Энэ төсөл геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй хөрөнгө оруулалтын том гэрээ байна. Цаашлаад Парисын хэлэлцээрийн хүлэмжийн хийг бууруулах үүргээ биелүүлэх, цөмийн эрчим хүч ашиглах, атомын цахилгаан станцтай болох олон ажлын суурь болно. Хөрөнгө оруулалтын гэрээ 27 жилийн дараа бодит ажил болж, УИХ-д өргөн мэдүүлж байна.

Бид төсвийн орлогыг 4.4 тэрбум ам.доллар, улсын төсөвт 75 сая ам.доллар, орон нутагт 29 сая ам.доллар, Ирээдүйн өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 593 сая ам.доллар байхаар тооцсон.

Мөн тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй бол хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд заавал хүргэнэ. Үлдэгдэл өгөөжийн нэмэлт тохируулгыг хийх юм. Гэрээний танилцуулгыг ҮАБЗ-д хийсэн. Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгосон. Тусгай АМНАТ-ын босгыг байхгүй болгож, өсөн нэмэгдэх АМНАТ-ыг гэрээндээ тусгаж өгсөн. Засгийн газрын хуримтлагдсан үр өгөөж, хөрөнгө оруулагчийн хуримтлалын үр өгөөжийг нэмээд, хөрөнгө оруулагчийн олгосон санхүүжилтийг хасвал 51 хувьд хүрч байх ёстой. Илт ойлгомжтой байж, бид санхүүгийн схемээ хийж, үүний дагуу гэрээгээ боловсруулсан. Бид гэрээг өөрсдийн үндсэн зарчим дээрээ хийсэн. Хөрөнгө оруулагч талаас зөвхөн саналаа нэмсэн. Засгийн газарт 15 татвар, төлбөр, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан.

Ажил олгогчийн нийгмийн даатгал бас үр өгөөжид тооцоогүй. Ус ашигласны төлбөр өгөөж гэж үзэж болохгүй. Гаалийн албан татвар үр өгөөжид тооцоогүй. Шинэ технологи, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын үр өгөөж гэж үзэж байгаа. Төслийн нийт үр өгөөжийн хувьд, АМНАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, давуу эрхийн ногдол ашиг буюу ямар ч хариуцлага хүлээхгүй ч ТУЗ-д хориг тавих эрхтэй, Ногдол ашгийн суутган татвар, тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн  татвар, тусгай зөвшөөрлийн татвар зэрэг 13 үг өгөөж багтана.

2028 он хүртэл бүтээн байгуулалт хийж, үйлдвэр барина. Эхний санхүүжилтээр 500 сая ам.долларыг хөрөнгө оруулагч тал гаргана гэсэн. Үүнээс хойшх үр ашгийг төслийн үр ашгаасаа тооцно. Бид ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх хариуцлага үүрэхгүй. Нөгөө талаас 27 татвар тогтворжуулах санал тавьсан ч бид дөрвөн татварыг тогтворжуулахаар тохирсон. Үүнд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны татвар. АМНАТ-д инфляци тооцно гэдгийг хэлэлцэж, суурь үнийг тооцохдоо бүтээгдэхүүний борлуулалтын үнээс хасагдвал инфляци тооцохгүй гэж баталгаажуулсан.

Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн хэдхэн компани бий болгосон. Баялгийн сан гурван сантай. Хуримтлалын сан дахь мөнгө нэмэгдэж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, ипотекийн зээлд хамрагдаж чадна. Ураны уурхай 2028 оноос ашиглалтад ороод ирэхээр иргэн бүр ашгийг нь харах боломжтой болно. Бид ашигтай ашиггүйгээс хамаарч 10 хувийн ногдол ашгаа авна. Энэ 10 хувь дээр огт хариуцлага хүлээхгүй. Энэ ордоо үнэлүүлж, тодорхой болгон жишиг гэрээ байгуулсан. Монгол Улсын ард иргэд газрын хэвлийн баялгаа ашиглах Үндсэн хуулийн заалтыг хангуулахыг зорьсон. Олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Гэхдээ хамтарсан Засгийн газар том төслүүдээ  хөдөлгөж, улсын эдийн засгаа тэлэх ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top