x

Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар

Засгийн газар өчигдөр /2024.12.30/ ээлжит бусаар хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг баярын өдрүүдэд амрахгүй, цахилгаан станцуудад очиж ажиллах гэнэ. Түүнд айл, өрх, ААН-үүдийн эрчим хүчийг тасалдуулахгүй, хэвийн олгоход анхаарч ажиллахыг даалгасан байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн аль эртнээс “Энэ өвлийн турш эрчим хүчний хязгаарлалт хийнэ” хэмээн анхааруулж, хаягаа манасан хэдий ч саяхнаас Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хэсэг ашиглалтад орж, 150 МВт цахилгааныг төвийн эрчим хүчний системд нийлүүлж эхэлсэн, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлэх болсон.

Гэвч хүчин чадлын тохируулга хийж ажиллахгүйгээр энэ өвлийн эрчим хүчний оргил ачааллыг хэвийн авч гарахад хүндрэлтэй тул Засгийн газраас Эрчим хүчний сайдыг станцууд дээр ажиллахыг үүрэг болгосон байна.

Гэхдээ Эрчим хүчний сайд ганцаараа баярын өдрөөр ажиллахгүй. Амрахгүй ажиллах сайдын тоонд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар багтсан байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд сайд С.Одонтуяа, Ж.Батсуурь нар амрах эрхгүй болсон байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт оргилдоо хүрч буй тул бэлэн байдлын өндөржүүлсэн зэрэгт ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top