x

Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна

Ж.Чинбүрэн: Баянзүрх дүүрэгт 8 тэрбумаар Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна

Баянзүрх дүүрэгт ахмад настан болон хүүхдүүдэд дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх 160 ортой эмнэлэг баригдсан ч ашиглалтад орохгүй удааширч байна. Тойргийн сонгогч иргэдийн хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өчигдөр тус эмнэлэгт ажиллажээ. Энэ үеэр гишүүн Ж.Чинбүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

-Баянзүрх дүүрэгт дүүргийн иргэдэд үйлчилдэг улсын эмнэлэг байдаггүй. Барьж дууссан энэ эмнэлгийг ашиглаж эхлэхийг иргэд их хүлээж байгаа. Яагаад ашиглалтад орохгүй байна вэ?

-Барилга бүрэн баригдчихсан, ашиглахад бэлэн ч энэ нөөц боломжоо ашиглахгүй байна. Үүнд айхтар нарийн тулгамдсан асуудал байхгүй гэж харж байгаа. Өнгөрсөн хавар Ашиглалтын өмнөх захиргаа байгуулан ажиллуулж, удаа дараа холбогдох газруудад ашиглалтад яаралтай авах талаар хүсэлт тавьсан.

Баянзүрх дүүрэг 500 гаруй мянган иргэнтэй. Ханиад томууны дэгдэлт өндөр, улсын чанартай эмнэлэг байхгүй, хэвтүүлэн эмчлэх орны дараалал ихтэй, хүүхдүүдийг коридороор хэвтүүлчихсэн ийм үед бэлэн болчихсон энэ эмнэлгийг яаралтай ашиглаасай гэж иргэдтэй адилхан хүсэж байгаа юм.

-Энэ эмнэлгийг ямар өртгөөр барьсан бэ?

-Ойролцоогоор 8 тэрбум төгрөг. Орчин үеийн дэвшилтэт стандарт бүхий, эмнэлгийн зориулалттай найман давхар энэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан.

-Хэрвээ ашиглалтад орууллаа гэхэд тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлэн байна уу?

-Миний хувьд 2023 оноос хойш энэ эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор байнга санал бодлоо хэлж, улсын төсөвт зарим хөрөнгө оруулалтыг тусгуулсан.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн газар амбулаторийнхаа харьяа хэвтүүлэн эмчилдэг эмнэлэг болгоод ашиглахад бүрэн боломжтой. Эрүүл мэндийн яамнаас ч хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой. Ийм нөөц боломж байхад ашиглахгүй байгаа нь их харамсалтай. Тиймээс иргэд, сонгогчдын хүсэлтээр ирж ажиллаж, хурдан ашиглалтад авах талаар хэлж, ярьж яваа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.191.87)
    Түмний хүүхдүүд эмнэлгийн шалаар дүүрэн хэвтэж байхад бариад дуусчихсан эмнэлгээ ашиглахгүй байна гэдэг чинь манай улс дампуурчихжээ
    2025 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.191.87)
    Чи УИХ ын гишүүн юм бол наад эмнэлгээ ашиглалтанд оруулах талаар хөөцөлдөж оруулаач юу хүлээгээд авилгал горидоод суугаа юм уу?
    2025 оны 01 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top