x

СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав

УИХ-ын энэ сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын холбогдох тогтоолуудыг баталсан юм.

Шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, УИХ-ын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд боллоо.  УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-аас батлан гаргаж буй хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хуультай болох асуудлыг тусгасны дагуу 2020 онд УИХ-аас Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Мөн өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хүрээнд 126 гишүүнтэй парламентын анхны гэж хэлж болох, Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд зохион байгуулсан томилгоог өнөөдөр хийлээ. Тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулж, томилсон хэмээн онцоллоо. 
УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул тус хорооны даргын үүрэгт ажлаас Д.Баярсайханыг чөлөөлөв. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг томилсон. Тиймээс бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Б.Батхишиг, Б.Баярдаваа, Н.Мандуул нарыг тус тус чөлөөллөө. 

Түүнчлэн уг хорооны Хяналтын зөвлөлийн даргаар М.Буяндэлгэрийг, Хяналтын зөвлөлийн гишүүнээр О.Оч, Ч.Сайханбилэг, С.Халиунаа, Б.Энхбаяр нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Р.Ринчинбазарыг, Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам, Ж.Эрдэнэбилэг нарыг тус тус чөлөөлөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top