x

Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна

Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ зарим улсын холбогдох албаны хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж байна.

Саудын Араб Улс эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийллээ 


Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фалитай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сард тус улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан. Талууд энэхүү яриаг дараагийн түвшинд гаргах болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Шадар сайд Т.Доржханд хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо. Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фали тус улс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол өндөр буйг илэрхийлж тухайлбал, эрчим хүчний салбарт үр ашигтай хамтран ажиллах боломжтойг онцлов. Уулзалтаас Монгол Улс, Саудын Арабын Засгийн газар хооронд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийх, санамж бичиг байгуулах чиглэлд  ажиллахаар тогтлоо.
 
Арабын Нэгдсэн Эмират Улсын ЗГХЭГ-ын сайд Шадар сайд Т.Доржхандыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны арванхоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны талаарх яриаг дараагийн шатанд хүргэх, энэ хүрээнд АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яам болон сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг MASDAR компанитай ойрын үед санамж бичиг байгуулах талаар ярилцав. Арабын Нэгдсэн Эмират Улсын ЗГХЭГ-ын сайд Мохаммад Абдулла Аль Гергави хоёр улсын хооронд Эдийн засгийн хамтарсан хороо байгуулах хүсэлтээ илэрхийлж, Шадар сайд Т.Доржхандыг АНЭУ-д айлчлах, Дубай хотноо болох “World Government Summit”- арга хэмжээнд оролцохыг урилаа.

 

Монгол Улс “Envision” компанитай эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт байгуулав


Эрчим хүчний үндэсний хороо дэлхийд ногоон технологиор тэргүүлэгч “Envision” групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 500 мегаваттын эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулах, сэргээгдэх эрчим хүч экспортлох, ногоон ажлын байр бий болгох зэрэгт хамтран ажиллахаар тусгалаа. “Envision” группийн амжилттай шийдлүүд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө бүрэн ашиглаж, эрчим хүчний найдвартай дэд бүтцийг бий болгон, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэртэй болохыг Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд онцлов. “Envision” группийн ТУЗ-ийн дарга Жан Лэй хоёр талын энэхүү түншлэл нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн зорилтоо биелүүлж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. БНХАУ-ын “Envision” групп нь Олон Улсын Санхүүгийн корпорацитай хамтран нийслэл Улаанбаатар хотын бондоор Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц эрчим хүчний хуримтлуур станц барьж, энэ өвлийн оргил ачааллаас өмнө хүлээлгэж өгөөд байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top