x

"Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв

Гэрэл зургийг montsame.mn

Хүн гүрний түүх, эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах зорилготой "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд танилцуулах ёслол өчигдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.

Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Дэлхийн монголчуудын Уламжлалт шатрын холбооны тэргүүн Г.Баатар болон бусад зочид төлөөлөгч оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар: 

-Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн хүрээнд монгол уран дархны дахин давтагдашгүй бүтээл болох "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг танилцуулж байна.

“Шидирэв” урлангийн захирал, урлаач Р.Баясгалан:

-Энэхүү бүтээлээ 2003 онд эхлүүлж байлаа. Тухайн үед судалгаа шинжилгээний бүтээл ховор байсан цаг. Гэтэл өнөө цагт Хүннү гүрний нийслэл Луутын туурийг малтлагаар ил болголоо. Үүний зэрэгцээ Монгол шатрын туульс уншигдаад эхэллээ. Монгол дархны ур хийц шингэсэн Хүннү эрдэнийн шатар өнөөдөр хүн зоны өмнө дэлгэгдлээ. Би энэхүү бүтээлээ урлахын тулд амьдралынхаа 20 жилийг зарцуулсан байна.  Эл бүтээлээрээ хүн төрөлхтний оюуны цангааг тайлагч шатар нь монгол орноос гаралтай гэдгийг батлах зорилгыг агуулсан.

ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, эртний шатар судлаач А.Батзориг:

-Олон улсад шатрыг 1500 жилийн түүхтэй гэж үздэг ч шатар нь бидний өвөг дээдэс Хүннү нараас үүсэлтэй болох нь хэд хэдэн баримтаар тогтоогдоод буй. Тэгэхээр шатрын үүслийг түүнээс ч өмнөх цаг хугацаанд авч үзэх болоод байгаа юм. "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-т эртний судруудад бичигдсэн агуулгууд тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа нь гайхалтай сонин үзэгдэл болж байна.

Ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Монгол Улсын Гавьяат тамирчин, ууган их мастер Б.Хатанбаатар нар хүндэтгэлийн нүүдэл хийв.

Уг шатрыг урлахдаа Монголын нутгаас олдсон олдворуудаас эх санаа авч бүтээсэн бөгөөд монгол дархны уран нарийн хийц, орчин үеийн технологитой хослуулснаараа онцлог аж. Шатрын хөлөг нь 61.3 кг жинтэй, 82 см-ийн урт, өргөнтэй, 30 см-ийн өндөртэй. Шатрын авдар нь 49.9 кг-ийн жинтэй, 64 см-ийн урттай, 40 см-ийн өргөнтэй, 45 см-ийн өндөртэй. Шатрыг алт мөнгө, байгалийн үнэт чулуу зэргээр бүтээсэн ба ирэх гуравдугаар сард Хонконгт болох дуудлага худалдаанд оролцуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд дэлгэж үзэгчдэд хүргэх юм.

Урлаач Р.Баясгалан өмнө нь Монгол Улсын Үндсэн хууль, Монголын нууц товчоо, Төрийн ордны Хүндэт дэвтэр зэрэг бүтээлийг алт мөнгө, эрдэнийн чулуугаар бүтээжээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top