x

Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2025.01.27/ хуралдаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү зээлийг хэлэлцээрийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэнэ. Энэ хүрээнд экспортын орлого хоёр дахин, төмөр замаар нүүрс тээвэрлэх хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, улмаар тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой гэж Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулгынхаа үеэр тодотголоо.

Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:

-Тодорхойгүй зүйл нь нүүрсний үнэ. Нүүрсний үнэ дээр аль болох нэмэгдүүлэх асуудлыг нээлттэй байлгах ёстой.  Та бүхний бичсэнээр анхны үнэ,  анхны үнэ дээр нэмэх нь  хамтарч сонгож  авсан үнийн улирлын индексийн тохируулга гэдэг асуудал орж ирж байгаа. Үнийн аргачлал болоод харилцан зөвшилцсөн энэ механизм гэдэг зүйл маань тодорхой байх ёстой. Хуучин “Чалько”-той хийж байсан 10 гаруй жилийн өмнөх гэрээний үнэ 70 ам.доллар байсан. Одоо та бүхэн нүүрсний үнийг орд, давхарга, чанараас нь хамаараад тус бүрдээ өөр үнээр тохирч чадаж байгаа юу. Нүүрсний үнэ ордын чанар, үзүүлэлтээс гадна үнэ тогтоох аргачлалаас хамаарна. “Чалько” компанитай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Хятадын дөрвөн индексийн дунджаар тогтоож байсан, эндээс хоёр индекс нь байхгүй болсон. Үнэ дээр мэдээлэл өгөөч?

Хоёрт, сүүлийн арваад жилд Цанхи, Бор тээгийн ордыг ашиглаж байгаа. Тавантолгой нь 8.1 тэрбум нүүрсний нөөцтэй гэвэл Цанхи 3.9 тэрбум, Бор тээг 2.4 тэрбум байгаа. Нийт нүүрсний чинь ордын 80 хувь энэ хоёр гол газраас бүрдэж байхад дахиад нэмж уурхайн талбайг хөгжүүлэх, шинээр олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх. Дахиад хоёр уурхай дээр хүчин чадлыг нэмэгдүүлэх холболт хийнэ гэдгийг гайхаад байна.

Онч хараат болоод Бор толгой гэдэг асуудлыг нэмж тавьж байна. Нийлбэр дүнгээрээ 1 тэрбум тоннын нүүрсний асуудал байгаа. Одоо байгаа Тавантолгойн 90 хувийг ашиглаж байж яагаад дахиад нэмж оруулах асуудал тавьж байгаа юм бэ. Өнгөрсөн хугацаанд сорчилж ашиглаж байсан. 3, 4 дүгээр давхаргын нөөцөө түлхүү олборлосон. Хөрс хуулалт талаасаа хөрсний хоцрогдол ихтэй байгаа. 40 сая кубын хөрсний хоцрогдолтой явж байгаа мэдээлэл авсан. Бид бүхний алдаатай менежментээс 70, 80 хувь ашиглаж байгаа ордоосоо нэмж үлдсэн 10, 15 хувь руу орох зохицуулалт хийж байгаа юм уу. Одоогийн Цанхи, Бор толгой дээрх үйл ажиллагаа яаж явж байга юм. Ингэж байж төслөөс хүртэх үнэ цэнэ өгөөжийн асуудал гарч ирнэ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Бид бүхэн улсынхаа эрх ашиг, сорчлуулахгүй байх, бүгдийг борлуулах гэдэг зүйлийг нэлээн ярьж байгаа. Гуравдугаарт нь орж ирэх компани хоорондын гэрээний асуудал дээр нэлээн нарийн заагдаж орж ирнэ.

Нүүрсийг коксжих, эрчим хүчний нүүрс гэж тус тусад нь процентолж, өөр өөр үнээр борлуулахаар ярьж байгаа. Нүүрсний тодорхой давхаргаас үлдэж байгаа нүүрсээ “Эрдэнэс Тавантолгой” компани нийт хүчин чадлаараа 30 сая, одоогоор ашиглалтад орж байгаа 10 саяын баяжуулах буюу угаах үйлдвэрээрээ угааж баяжуулаад борлуулна гэсэн тооцололтой ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал:  

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн урт хугацаатай 4 гэрээ байдаг. Тус дөрвөн гэрээний үнэ Хятадын таван боомтууд дахь үнээс тогтож байгаа. Бид бол энэ хэлэлцээрийн хүрээнд гуравдагч улсын боомтын үнийг нүүрсний үнийн сагсанд оруулж тооцъё гэдэг санал тавьсан. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна. Үнийг бид тогтоох боломжгүй, Хятадын боомтууд дээр зарагдах үнэн дээр үндэслээд тогтоогдож байгаа үнийг авч нүүрсээ борлуулж байгаа. Үнийн тохиргоо хийдэг, улирал тутамд хийдэг.

Улирал тутамд үнийн тохиргоо хийж байгаагийн гол зорилго нь аль аль талын харилцан ашигтай байх зарчмыг хангах зорилготой.  Үнэ өсөхөд Монголын талд ашигтай агуулгаар байдлаар үнийн тохиргоо хийгээд явж байна. Бортолгой, Онч хараат гэсэн хоёр ордыг төлөвлөөд явж байгаа. Өмнө нь гурван орд явж байсан, нэг ордыг хассан.

Одоо байгаа нөөц бололцоо буюу Цанхийн баруун зүүнээрээ хуучин явж байгаа амны гэрээ, биржийн арилжаагаа дэмжинэ.  Цанхийн ордуудаасаа нөгөө талын борлуулалт явах ёстой. Тэр агуулгаараа шинэ уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж байгаа юм. Бортолгой, Онч хараат хоёр нийлээд нэг тэрбум орчим тоннын нүүрсний нөөцтэй гэж гарсан. Нарийвчилсан хайгуул судалгаа хийгээгүй.  Энэ ордоос бүхэлд нь гарч байгаа нүүрсийг өгөхгүй. Орд өөрөө ашиглагдаагүй, ямар чанартай нүүрс гарах нь нарийвчилсан хайгуулаар тодорхой болно.

Мөн гэрээний хүрээнд  5 жил нь 27 сая, үлдсэн 11 жил нь 20 сая гэхээр 200 орчим сая тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудал юм. Энэ нь өөрөө борлуулалт хийгдэнэ. Борлуулсан нүүрсээ мөнгөөр зарна гэсэн үг. Оффтейк гэрээ байхгүй.

Бор тээгийн хувьд ашиглагдаагүй, хэлэлцээрт энэ уурхай хамааралгүй.

Аж үйлдвэр эрдэс баялгийн яам н.Намчинсүрэн:

-Тавантолгой ордын нөөц өнгөрсөн онд Эрдэс баялгийн мэргэжлээр зөвлөлөөр хэлэлцэгдсэн. Энэн дээр бол нөөцийн хэмжээ 8.1 тэрбум тонн гэж бүргтгэгдсэн. Бортолгой, Онч хараатийн хэсэг дээр нарийвчилсан хайгуул хийгдээгүй. Онч хараагийн хэсэг дээр 1988 онд бүртгүүлсэн нөөцийн хэмжэээ 785.9 сая тонн.  Бортолгойн хэмжээнд 267 сая тонн нөөц хамруулж 8.1 тэрбумдаа оруулж тооцсон байгаа.

Цанхийн хэсэг дээр 3.8 тэрбум тонн, Оорцог дээр 645 сая тонн, Бор тээгийн хэсэг дээр 2.5 тэрбум тонн нөөц хэсэгчлэн бүртгэгдсэн байгаа. Ордын дундаж хөрс хуулалтын коэффицент 5.5 хавьцаа байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК жилдээ 30 орчим сая тонн нүүрс олборлож экспортод гаргаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top