x

ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна

Швейцарын Лозанна хотод өнөөдөр эхлэх Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) 143 дугаар чуулганы үеэр тус байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах гэж байна.

Ерөнхийлөгчийн суудлын төлөө Их Британийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу, Зимбабвегийн усанд сэлэлтийн олимпын аварга Кирсти Ковентри, Испанийн бага Хуан Антонио Самаранч, Иорданы Фейсал аль-Хусейн, Францын дугуйн холбооны тэргүүн Давид Лапартьян, Японы Моринари Ватанабэ, Их Британийн цанын холбооны ерөнхийлөгч Йохан Элиаш нар өрсөлдөж байна.

Нэр дэвшигчид тус бүр 15 минутын хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулах бөгөөд эхний илтгэлийг Фейсал аль-Хусейн, хамгийн сүүлд Себастьян Коу тавих юм. Үүний дараа нэр дэвшигчид сэтгүүлчдийн асуултад хариулна.

Сонгуульд өндөр магадлалтай нэр дэвшигчид

ОУОХ-ны дэд ерөнхийлөгч бага Хуан Антонио Самаранч байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ивээн тэтгэлгийг өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа бол Кирсти Ковентри тамирчдын эрхийг хамгаалах асуудлыг гол зорилгоо болгожээ.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр нэрлэгдэж байна. Тэрбээр 2012 оны Лондонгийн Олимпыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэснээс гадна хөнгөн атлетикийн холбооны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн. Гэвч ОУОХ-ны 70 насны дээд хязгаар түүнд асуудал үүсгэж болзошгүй байгаа аж.

ОУОХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт гуравдугаар сарын 20-нд Грект болох бөгөөд сонгогдсон шинэ тэргүүн зургаадугаар сарын эцсээр албан ёсоор үүрэгт ажилдаа орох юм.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top