x

Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ

/Anadolu/. Ариун Коран судрын хуулбарыг шатаадаг үйлдлээрээ олны анхаарал татсан Салван Момика Швед дэх гэртээ буудуулж амиа алдсан талаар тус улсын төрийн хэвлэл мэдээлэв.

38 настай Салван Сабах Матти Момика нь Шведийн Сёдертелье хот дахь гэртээ нас барсан байдалтай олдсон гэж SVT телевиз мэдээлжээ. Шведийн цагдаагийн газраас мэдээлснээр 40 орчим насны эрэгтэй буудуулсан байдалтай орон сууцанд олдож, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч амь насаа алдсан байна.


Цагдаагийн мөрдөн шалгалт

Цагдаа нар хүн амины хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон уг хэргийг “олны анхаарлыг татсан хэрэг” гэж тодорхойлжээ.

Мөрдөн байцаалтын явцад гал нээж буй мөчийг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан байж болзошгүй гэж Данийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.


Салван Момикагийн түүх

Иракийн иргэн, христийн шашинтан С.Момика 2021 онд Шведэд оршин суух зөвшөөрөл авч, түүнээс хойш олон нийтийн газар Коран судар шатаах үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ.

2023 оны зун С.Момика болон Салван Нажем нар дөрвөн удаа Коран судрыг шатаасан бөгөөд үүний улмаас “үндэстний бүлгийн эсрэг суртал ухуулсан” хэрэгт буруутгагдсан байна. Улмаар Шведийн Цагаачлалын агентлаг түүний оршин суух зөвшөөрлийг цуцалж, Норвег рүү явсан ч Швед рүү буцаагджээ.


Коран шатаалт ба олон улсын эсэргүүцэл

Сүүлийн жилүүдэд Швед, Дани улсад "үг хэлэх эрх чөлөө" гэх нэрийдлээр Коран судрыг шатаах үйлдэл гарч, лалын шашинтай орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор лалын шашинтай орнуудад дипломат төлөөлөгчийн газрууд руу халдлага үйлдэж, эсэргүүцлийн жагсаалууд өрнөсөн юм.

Эдгээр үйл явдлын дараа Дани улс Коран судрын хуулбарыг олон нийтийн газар шатаахыг хориглосон хууль баталж, уг хууль өнгөрсөн арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлжээ.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top