x

АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID гэж юу билээ?

Фото: REUTERS/Annabelle Gordon

Олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хаахад ойрхон байна. Түүний төсөв царцаагдаж, ажилтнуудыг нь амрааж байна. Энэ байгууллага 64 жилийн турш бусад орнууд, засгийн газрын бус байгууллагуудад санхүү, техникийн  тусламж үзүүлэн түүгээрээ  Америкийн үнэт зүйлийг түлхэж иржээ. USAID юу хийдэг, юугаар нэртэй болов? Энэ тухай өгүүлье.

USAID агентлагтай юу болж байна вэ

• Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш USAID-д эрс өөрчлөлт гарч ирэв. Трамп агентлагийн явуулж ирсэн бараг бүх санхүүжилтийг зогсоох, зарим гадаад дахь төлөөлөгчийн газрыг нь хаах үүрэг өгөв. Төрийн тэргүүний тушаалыг үл тоосон  жараад өндөр тушаалтанг тус агентлагаас халжээ.

• Хоёрдугаар сарын 1-нээс Х сүлжээн дэх USAID сайтын аккаунт нь хаагдав. Хэвлэлийн мэдээгээр, тэр өдөр тус байгууллагын төв байранд Илон Маскийн удирдсан засгийн газрын ажиллагааны үр дүнг сайжруулах албаны (DOGE) хоёр хүн нэвтэрч, ажилтнуудынх нь файлын аюулгүйн системийг эзэлжээ.

• Дараагийн ажлын өдөр хоёрдугаар сарын 3-нд  USAID агентлагийн төв байр хаагдсан байв. Байрны хананаас тус байгууллын  үйл ажиллагааг сануулсан бүх  фото зургийг авсан байна. Ажилтнууд нь гэрээсээ ажиллах тушаал авчээ.

• Энэ үеэр  Маск зарлахдаа, Трамп USAID агентлагийг хаахыг зөвшөөрсөн гэв. Тэрбумтаны хэлснээр, агентлаг “улстөржсөн”, “америкийн эсрэг хүртэл хэт зүүний үзэл санааг дэлхий даяар явуулж" иржээ. АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө USAID агетлагийн удирдлагыг “хэт радикал галзуучуудын бүлэг” гэж нэрлээд тус байгууллагын ирээдүйн талаар  шийдвэр гаргана гэсэн байна.

USAID гэж ямар байгууллага  вэ?

• USAID АНУ-ын үзүүлж буй цэргийн бус бүх гадаад тусламжийг зохицуулан удирдахаар 1961 онд байгуулагджээ. Агентлагийг бие даасан байгууллага гэж бүтээсэн учир бусад яамдын бүтцэд, түүний дотор гадаад бодлогыг явуулдаг Төрийн департаментын  мэдэлд байсангүй.

• USAID 2023 оны байдлаар янз бүрийн хүмүүнлэгийн тусламжийн $40 тэрбумыг захиран зарцуулж байв. Тусламж нь буцалтгүй баталгааны хэлбэрээр эсвэл техник, бараа, үйлчилгээ гэж зарцуулагдаж ирэв. Агентлаг бүс нутгийн 100-аад газрын сүлжээтэй бөгөөд түүнд 10 мянган хүн, тэдний гуравны хоёр нь гадаадад ажилладаг.

• USAID өөрийн ажиллагааг  хөгжиж буй орнуудад ядуурал, өвчин, өлсгөлөн, байгалийн гамшигтай тэмцэхэд нь туслах гэж хэлдэг. Мөн тус агентлаг засгийн газрын бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн санаачлагын бүлэгт тусалдаг ба түүнийгээ  "ардчиллыг хөгжүүлж байна" хэмээн тайлбарладаг. АНУ-ын засгийн газар USAID  агентлагийг  үндэсний аюулгүй байдлыг хангах зөөлөн хүчний хэрэгсэл гэж үздэг.

USAID ямар дуулианд орооцолдов?

• USAID оршин тогтнож буй хугацаандаа Тагнуулын төв газартай нягт холбоотой байсан гэж хэлэгдэж ирэв. Тагнуулын төв газрын туршуулууд гадаадад агентлагийн халхавч дор ажиллаж байжээ. Мөн офицерүүд нь агентлагийн нийгмийн аюулгүй байдлыг удирдаж иржээ. Тэд л бусад орнуудын цагдаагийн ажилтнуудыг сургаж ирсэн байна.

• USAID урт хугацааны турш Украиныг дэмжиж ирсэн ба зөвхөн 20222024 онуудад $38 тэрбумыг төсвийн дэмжлэг, хүмүүнлэгийн тусламж гэж зарцуулжээ. Агентлагийн  санхүүжүүлсэн хөтөлбөрөөс 2004 оны улбар шар хувьсгалчид ба 2014 оны евромайданыхан ашиг унагасан байна.

• USAID олон жилийн турш Перуд  гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрийн ивээн тэтгэгч байв. Гэхдээ ерээд онуудад эмэгтэйчүүдийг  албан хүчээр үрийн сувгийг нь бооход хамруулсанд Андын уулын бүсийн уугуул эмэгтэйчүүд буюу ядуу давхрагынхан орсон байв. Конгресс Перуд мөрдөн шалгаад USAID энд оролцсоныг тогтоосон ба харин АНУ-ын конгресс агентлагийг үүнд хамаагүй гэжээ.

• НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн ротациар орох орнуудад USAID туслахаа илүүд үздэг гэж шүүмжилдэг. Албан ёсны засаг төр үүнийг  үгүйсгэдэг. Харин судалгаа хоёр жилээр гишүүн болсон орнуудын Америкийн тусламж дундажаар 59%-иар өссөнийг тогтоожээ.

• Мөн түүнчлэн USAID нь АНУ-тай санал нийлэхгүй байгаа орнуудад шахалт үзүүлэх хэрэгсэл гэдэг шүүмжлэл бий. Агентлаг 1990 онд Америкийн Иракт цөмөрснийг дэмжээгүй Йемен, 2000-аад оны эхээр Турк хоёрт тусламжаа зогсоосон байв.

USAID Орост юу хийсэн бэ?

• USAID Орост 1992-2012 онуудад ажиллаж байсан ба “эрүүлийг хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, илүү хүчтэй иргэний нийгмийг байгуулахад туслана” гэж агентлаг мэдэгдэж байв. USAID нийтдээ $2,7 тэрбумаар ивээн тэтгэжээ.

• Оросын засаг "гадаадын туршуулын" гэж зарласан засгийн газрын бус байгууллагад USAID тусалж байгаад үйл ажиллагаагаа хумьжээ.

• USAID Оросын Үндсэн хууль дээр мөн Оросын Иргэний, Татварын, Газрын  кодекс дээр ажиллаж байсан мэрргэжилтнүүдийг санхүүжүүлжээ.

• Оросын гадаад хэргийн яам USAID агентлагийн ажил зогссонд тайлбар хийхдээ "Тэд хүмүүнлэгийн биш, улс төрийн  үйл ажиллагаа явуулж байсан" гэсэн байгаа.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top