x

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын талаарх иргэдийн ойлголтыг гүнзгийрүүлэх, оюутан залуусын оролцоог өргөжүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийлээ.

20 хоног үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт дотоод, гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 оюутан хамрагдсан бөгөөд тэд парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна хууль тогтоох үйл явцад бодитоор оролцож, УИХ-ын гишүүд, ажлын хэсгүүдтэй хамтран ажиллажээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хөтөлбөрт оролцогчдод хандан, "Улс төрийн үйл ажиллагаа, төрийн ажил хоёрын ялгааг оюутнууд маань ойлгож, бодлого шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг биеэр мэдэрсэн байх гэж найдаж байна. Хамт ажилласан гишүүдтэйгээ үргэлж холбоотой байгаарай" хэмээн зөвлөсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн “Оюутнууд танилцах дадлагад хамрагдаад өнгөрөх биш, цаашдаа идэвхтэй оролцож, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна” гэж онцолсон бол, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва “Энэ удаагийн парламент “Гурван төгөлдөршил”-ийг баримталж, хүний эрхийг чухалчилж буй. Энэ хүрээнд парламентын үйл ажиллагааг олон нийтэд таниулахад оюутнуудын оролцоо чухал” хэмээн онцолжээ.

Оюутнуудын дадлага, туршлага

Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулагдаж, оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажилласан байна. Түүнчлэн тэд парламентын Байнгын хороод, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд оролцож, өөрсдийн боловсруулсан зөвлөмжүүдийг өнөөдөр УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

Япон Улсын Хитоцүбаши их сургуулийн оюутан Г.Өсөхбаяр:
"Монгол Улсынхаа хууль тогтоох байгууллагад дадлага хийх боломж олгосон УИХ-ын Тамгын газар, Монголын оюутны холбоонд талархаж байна. Бид энэ хөтөлбөрийн анхдагчид. Дараагийн оюутнуудад илүү боломж нээхийн тулд хариуцлагатай байцгаая” гэж сэтгэгдлээ хуваалцсан бол,

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа:
"Өөрийн үеийн хамгийн идэвхтэй 99 оюутантай хамт байлаа. Улсынхаа Төрийн ордонд ажиллах үнэхээр азтай хэрэг байлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва нар хөтөлбөрт оролцсон оюутнуудад батламж гардуулж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүссэн байна.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.253)
    Монгол улсын иргэн бүр интэрнейдэд орж чадахгүй нь ойлгомжтой гэтэл УИХ аас гарч байгаа Хууль , тогтоол гм ийг хаанаас олж үзэж танилцах вэ???Хэрэгжүүлэх хүндээ хүрэхгүй болохоор хэрэгжихгүй байх нь ч аргагүй юм даа !!!
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top