x

ХАМАС барьцааны гурван хүнийг суллав

ХАМАС бүлэглэлийнхэн бямба гаригт барьцааны гурван хүнийг сулласны дараа Израилын тал 400 орчим палестин хоригдлыг суллажээ. 

Бямба гаригийн орой АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ойрх Дорнодод хийж буй анхны айлчлалаа эхлүүлэхээр Израилд ирсэн байна. Тэрбээр ням гаригт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзаж, гал зогсоох хэлэлцээр болон Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн Газын зурвасын асуудлаарх саналыг хэлэлцсэн юм.

Суллагдсан барьцааны гурван хүн бүгд Израилын өмнөд хэсэгт орших Нир Оз суурингийн оршин суугчид байв. Тухайлбал, 2023 оны 10 дугаар сарын 7-нд болсон террорист халдлагын үеэр ХАМАС бүлэглэлийнхэнтэй тулалдаж байгаад олзлогдсон Израилын иргэн, 36 настай Сагуй Декел Чен байжээ. Түүнийг барьцаалагдсанаас хойш хоёр сарын дараа эхнэр Авитал нь гурав дахь охиноо төрүүлжээ.

Мөн Израил-Орос гаралтай 29 настай Александр (Саша) Троуфанов мөн суллагдсан бөгөөд тэрбээр ээж Елена, эмээ Ирина Тати, найз бүсгүй Сапир Коэн нарын хамт ХАМАС-ын халдлагын үеэр олзлогджээ. Гурван эмэгтэйг нэг сарын дараа байгуулсан гэрээгээр сулласан байна. Халдлагын үеэр түүний эцэг Виталий амь үрэгджээ. Тэдний гэр бүл 25 жилийн өмнө Оросоос Израил руу цагаачилсан байна.

Гурав дахь барьцааны хүн бол Израил-Аргентины иргэн 46 настай Иэйр Хорн бөгөөд ХАМАС бүлэглэлийн халдлагын үеэр ах Эйтаны хамт барьцаалагдсан ба түүний ах одоо хэрэгжиж буй гэрээний хүрээнд суллах хүмүүсийн жагсаалтад багтаагүй байна. Эдгээр гурван хүнийг Израилын талд шилжүүлэн өгөхийн өмнө Газын зурвас дахь Олон улсын Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн байна.

Үүнтэй зэрэгцэн Палестины хоригдлуудыг тээвэрлэсэн эхний автобус Палестины далбааг намируулан Рамалла хотод иржээ. Бямба гаригт 369 палестин иргэн суллагдахаар болсон гэж ХАМАС мэдэгдсэн байна. Нэгдүгээр сарын 19-нд хоёр талын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд барьцаанд байгаа израил иргэдийг палестин хоригдлуудаар зургаа дахь удаагаа солилцож буй нь энэ юм.

Зургаан долоо хоногийн хугацаанд үргэлжлэх гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатанд ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны 33 хүнийг суллахын хариуд олон зуун палестин хоригдлуудыг шилжүүлэн өгөх ёстой. Одоогийн байдлаар ХАМАС-ын барьцаанд байсан 24 хүн, мөн Палестины 1000 гаруй хоригдлыг суллаад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top