x

Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үедээ Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай өмнө мэдээлсэн. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл тул УИХ-ын гишүүнээс ч эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэж Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам болон бусад жижиг намуудын төлөөлөл өнөөдөр /2025.02.18 хэвлэлийн хурал хийлээ.

Тодруулбал,

-"Хандиваар орж ирсэн мөнгөнүүдийн эх үүсвэрийг шалгаж тодорхойлж байж, ашиглах үгүйгээ шийдэх ёстой. Гадаадын компани болон байгууллагаас мөнгө орж ирсэн тохиолдолд данс руу нь буцааж хийх аль эсвэл улсын орлого болгох ёстой. Гэтэл Э.Болормаа нь “Хаанаас ямар мөнгө орж ирснийг би яаж мэдэх юм бэ” гэж хэлж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Эх үүсвэрийг нь тодорхойлсны дараа ашиглах эрх нээгддэг. Тэр хүн бол төрийн эрхийг хууль бусаар авсан. Энэ хууль зөрчсөн үйлдлийг нь Үндэсний аудитын газар мэдсээр байж, нуун дарагдуулсан тул мөн хариуцлага хүлээх ёстой.

Том нам, эрх барьж байгаа нэрийн дор гишүүн нь хууль зөрчсөн байтал өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй. Хэрвээ бид бүхэн сонгуулийн үеэр ийм хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол хариуцлага хэзээний хүлээх байсан. Биднийг 1000 төгрөгийн ч зөрүү гаргахад аудитын байгууллага шалгаж дарамтлаад эхэлдэг. Торгуулийн арга хэмжээ авч асуудал үүсгэдэг. Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаадын санхүүжилттэй байгууллагаас хандив авахыг хориглодог. Э.Болормаа нь “Кью Жи Экс холдингс лимитед” компаниас хандив авсан нь маш тодорхой байгаа.  Оффшор бүсэд бүртгэлтэй компаниас их хэмжээний санхүүжилт авсан нь хуулиас давсан бүлэглэлийн гишүүн гэдгийг харуулж байна.

Ёс зүйтэй хүн бол сайн дураараа огцроод шалгуулъя гээд дараагийн үйлдэл хийх ёстой. Гэтэл “Би яаж мэдэх юм бэ” гээд хэлж байгаа. Тийм учраас Э.Болормааг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Маш олон шударга залуучуудын боломжийг хааж, мөнгөөр УИХ-д гарсан асуудалд хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.193)
    шаардлагатай бол татах хэрэгтэй
    2025 оны 02 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top