x

О.Алтангэрэл: З.Төрмандахыг баривчилсан нь "Энержи Ресурс", Ухаа худгийн асуудалтай хамааралгүй

Засгийн газраас “Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Араас нь залгаад "MCS" компанийн Хуулийн хэлтсийн даргыг "хууль бус гүйцэтгэх ажил явуулсан" хэмээн буруутгаж, цагдан хориод байгаа. Эдгээр асуудлаар ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн сэтгүүлчдэд хийсэн /2025.02.20/ мэдээллийг хүргэж байна.

О.Алтангэрэл:

-Компанитай холбоотой хүмүүс баривчлагдсан нь Ухаа худагийн асуудал, "Энержи ресурс" дээр хууль зүйн дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаатай хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллагууд хуульд заасны дагуу гүйцэтгэх ажил буюу тусгай ажиллагаа явуулдаг. Энэ нь өөрөө монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах Монгол төр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хийгддэг зүйл. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн аж ахуйн нэгж бараг дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн зүйлс яригдаж байгаа. Үүнд сэжиглэгдэн тодорхой этгээдийг баривчлан шалгагдаж байна. Монгол Улсад ямар ч мөнгөтэй, том байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажил явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч монгол төрийн нууц, төрийн хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажил явуулж болохгүй. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглаж болохгүй.Тийм болохоор энэ зарчмын хүрээнд ийм үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Яг ямар зүйл дээр хэдий хугацаанд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бэ?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Төрийн болон мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал.

Ямар хүмүүсийг сэжиглэн саатуулсан бэ?

-Хэвлэлээр гарч байгаа хүний нэр байгаа. З.Төрмандах гэж хүнийг саатуулсан гэсэн мэдээлэлтэй байна.

Таны ахалж байгаа ажлын хэсгийн гол зорилго юу вэ?

-Ажлын хэсгийн гол зорилго бол тодорхой. Стратегийн орд газарт хамаарч байсан Таван толгойн орд газрыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр буюу ямар шийдвэрийн үндсэн дээр шилжсэн юм бэ. Үүнд хууль зөрчигдсөн ямар нэгэн үйлдэл байна уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт гаргаж, Засгийн газарт танилцуулна.

Хууль зөрчсөн гэж тогтоогдвол төрд буцааж авна гэсэн үг үү?

-Хууль зөрчсөн нь тогтоогдох юм бол угаасаа тусгай зөвшөөрөл нь хүчингүй болох ёстой. Тэгээд стратегийн орд газар учраас түүнийгээ хэнд эзэмшүүлэх вэ гэдэг дээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар саналаа гаргаад УИХ шийднэ.Одоогоор ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй байна.

Таныг хувийн өмчийг хураах хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Хувийн өмчийг хураана гэж би огт яриагүй. Хулгайлсан, хууль бусаар олж авсан байж болзошгүй хөрөнгүүдийг хураах хуулийн төсөл боловсруулаад явж байгаа нь үнэн. Хууль бус хөрөнгө бол хураагдах ёстой. Харамсалтай нь энэ талаар хууль эрх зүйн орчин байхгүй.Өнгөрсөн хугацаанд хоёр, гурван удаа Өршөөлийн хууль гаргаж, авлигачдаа өршөөсөн.Ингэснээр Монгол Улс авлигачдын диваажин болсон. Одоо ийм зүйл байхгүй гэдэг хуулийн төсөл санаачлаад явж байгаа болохоос энэ хуулийн төсөл дотор хүний шударгаар олж авсан хувийн өмчийг хураах тухай нэг ч үг, үсэг, өгүүлбэр байхгүй. Хууль бусаар хөрөнгө олсон бол хураадаг нь дэлхий нийтийн жишиг. Харин хууль бус эсэхийг нь шүүх тогтооно.

Стратегийн ордууд дээр хөрөнгө оруулаад одоо үйл ажиллагаа нь явж байгаа газруудын 34 хувийг төр авахдаа тэр хувьд нь ногдох хөрөнгийг нөхөн төлөх асуудал ер нь яригдах уу?

-Оранотой байгуулсан гэрээгээр УИХ жишиг тогтоогоод өгчихлөө. Яаж иргэддээ үр өгөөжтэй байх юм бэ.Тэр 34 хувь гэдгээ яаж тогтоох вэ гэдэг дээр жишиг гаргачихлаа.Тиймээс одоо Засгийн газар хувь хэмжээтэй холбоотой асуудлаар ярихаас илүү стратегийн орд газар, Монгол Улсын Их хурлаас баталсан тогтоолтой учраас УИХ энэ асуудлыг шийдвэрлээд явах нь зөв.

Харин Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, хууль тогтоомжийг биелүүлэх нь Засгийн газрын үүрэг. Энэ үүргийнхээ дагууЗасгийн газар стратегийн орд газар гэж УИХаас тогтоосоор байтал хувийн хэвшилд шилжүүлсэн үйлдэл нь хууль ёсны байна уу. Хоёрдугаарт, үүнд оролцсон албан тушаалтнуудын үйлдэл нь ямар юм. Гуравдугаарт, санал дүгнэлтээ гаргаад Засгийн газарт танилцуулна гэсэн үүрэгтэй л ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэгт багтсан гишүүд ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүйгээр шалгаж чадах уу ?

-Ажлын хэсгийн дүгнэлтээс харагдана. Бид нэг зүйлийг л хэлнэ. Монгол Улсын хууль тогтоомжид юу гэж заасан байна. Түүний дагуу дүгнэлтээ гаргана. Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулаад явна гэдгийг хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top