x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Улиастай суманд ажиллах үеэрээ аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Шүүх байгуулах тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцож, шүүхийн байрны орчин нөхцөлтэй танилцав. Завхан аймагт анхан шатны хоёр, давж заалдах шатны нэг шүүх үйл ажиллагаагаа явуулж байна. Уулзалтын үеэр шүүхийн ажилтнууд харьцангуй тогтвор суурьшилтай ажиллаж байгааг танилцуулж, шинээр барих шүүхийн байрны төсөв, санхүүжилттэй холбоотой асуудлыг дэвшүүллээ.

УИХ-ын дарга энэ үеэр шүүхийн байр, хуралдааны танхим, архивын өрөө зэрэгтэй танилцаж, УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна хэмээн тодотгоод, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тогтлоо. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангахын тулд салбарын хууль тогтоомж амьдралд нийцэхүйц байх нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм. Завхан аймгийн нийт хүн амын 11 хүн тутмын нэг нь шүүхээр үйлчлүүлдэг аж. Иргэдийн шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтооход шаардлагатай системийн өөрчлөлт, тогтолцооны шинэтгэлийн талаар алба хаагчдын байр суурийг нээлттэй сонсож ажиллахаа мэдэгдсэн юм. Цаашлаад шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хэрэг, маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хүрээнд санал солилцов.

Мөн уулзалтын үеэр хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах эсвэл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх бодлогыг энэ удаагийн парламентаас хэрэгжүүлж буй талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Улиастай суманд зохион байгуулж буй “Амар байна уу 2025” сар шинийн үзэсгэлэн худалдаагаар зочиллоо. Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт болж буй уг үзэсгэлэн энэ сарын 20-24-н үргэлжлэх бөгөөд нутгийн онцлох бүтээгдэхүүнүүд, уламжлалт эдлэл, хэрэглэл, үндэсний хувцас, гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ.

УИХ-ын дарга уг үзэсгэлэнгээр зочлох үеэрээ Завхан аймгийн сумдаас зорьж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчид, малчид, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа  болон тулгамдаж буй зарим асуудлаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen baa (66.181.191.189)
    Naad pizdaanuudtai uulzaj yriltsah ymar heregtei gej chamaig haraad bi avilga avdag uguiee bi zahialgaar hereg shiiddeg bi terbumtan hulgaichiig sayar torgood hereg haadag bi neg muu malchniig gants tulug shaasnii tuluu 10 jiliin yal ugsun geel buzar bulaigaa delgene gej sanaa yu teghiin orond ard tumenteigee uulzaad uulzaltan deeree zasag darga hurliin darga turiin buh baiguullagiin darga erhlegch nariig suulgaj baigaad yrih helwh yumaa yriad ar deer ni naad hulgaichuudiinhaa unelelt dugneltiig ard tumnees ni asuu ehleed hurliin darga daraa bag horoo sum aimgiin zasag darga nar nar tegeed albadiin darga narijn ajliig asuu ard tumen chini ulaan nuurluu ni harj baigaad ulaital heleed ugnu busdaar bol naaduul chini ta nariig saihan hulhidaal hudlaa shaagaal yvuulna...
    2025 оны 02 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top